Хайх

Б.Даваасүрэн: Арьсаа тогтмол эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байна

Б.Даваасүрэн: Арьсаа тогтмол эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байна

Эрүүл, сайхан арьс

Text: Ж.Чинбат


Гоо сайхны ертөнцөд яг одоо эрүүл арьстай байх нь хамгийн үзэсгэлэнтэй гэсэн ойлголт чиг хандлага болж байна. Тэгвэл будаг ч хүргэх шаардлагагүй тийм эрүүл, сайхан арьсыг хэрхэн бий болгож, хадгалах вэ гэдэг талаар Le Beautique Spa салоны захирал Б.Даваасүрэнтэй бид ярилцлаа

"Арьсаа сайхан арчилж, зөв эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байна" гэж эмэгтэйчүүд нухацтайгаар ярилцаж байхыг бид олон сонсож байгаа. Үнэхээр сүүлийн үеийн нүүр будалтын, гоо сайхны ертөнцийн хамгийн шинэлэг, хамгийн хүчтэй тренд бол будаагүй хэрнээ өөгүй цэвэрхэн, сайхан арьс болсон. Гэвч хүмүүс бид өдөр тутамдаа асар их коллаген алдаж, нойр-хоол, стресс, амьдралын хэв маягаас шалтгаалж арьсныхаа сайхан байдлыг эргүүлэн авчирч тэр бүр чаддаггүй. Үүнд туслах зорилготой гоо сайхны салон, мэс заслын эмнэлэг, эмчилгээний газрууд сүүлийн үед Монголд олноороо бий болж эхэлсэн бөгөөд хүмүүс аль нь сайн, аль нь эрсдэлтэй вэ гэдгийг тэр бүр мэдэхгүй байна. Тиймээс энэ асуудалд анхааралтай хандах хэрэгтэй бөгөөд бид энэ талаар Le Beautique Spa-гийн захирал Б.Даваасүрэнтэй уулзаж, ярилцлаа.

Монголд гоо сайхны салоны зах зээл их өрсөлдөөнтэй, бас орлон тоглогч олонтой болсон гэж хүмүүс ярьж байна. Та ярилцлагын эхэнд өөрийн Le Beautique Spa ямар онцлогтой болохыг ярьж өгөхгүй юу. 

Монголын салоны зах зээл олон тоглогчтой байгаа нь бусад орныг бодвол харьцангүй хяналт шалгалт багатай, тусгай зөвшөөрөл олгохдоо босго доогуур хандаж байгаагаас болж байгаа л даа. Олон тоглогчтой байх нь эрүүл өрсөлдөөн бий болгох сайн талтай ч мэргэжлийн бус сонирхогчдын тоглолтыг хэт дэмжиж, эргээд гоо сайхан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн гомдолд дарагдаж, салбараа бүхлээр нь унагах аюултай. Тиймээс бид хариуцлагатай гоо сайхны үйлчилгээнд анхаарал хандуулж, зөвхөн өөрсдийнхөө хөгжил, ашигт анхаарал хандуулах бус салбарынхаа эмч мэргэжилтнүүдийг ч мөн олон улсын жишигт нийцсэн ур чадвартай болгохын төлөө төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байна.

Б.Даваасүрэн: Арьсаа тогтмол эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байна (фото 1)

Тоскани Косметикс танайхтай хамтарч байгааг мэдэх юм байна. Тэдэнтэй ямар байдлаар хамтарч байгаа вэ?

Бид зүгээр нэг салон нээчихье гэж сэтгэл догдлолын байдлаар бус анхнаас нь судалгаа, шинжилгээтэйгээр энэ ажлаа эхлүүлсэн л дээ. Тоон дүнгээр авч үзэх юм бол 2016 оны байдлаар Монголчууд БНСУ-ын эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон, Орос, Хятадтай зэрэгцэн эхний тавд явна гэдгийг харуулах статистик үзүүлэлт бий. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд БНСУ руу маш их мөнгө урссан. Тэрхүү мөнгөний дийлэнх нь гоо сайхны эмчилгээнд зарцуулагдсан байгаа. Мөн бид салоноо нээхээс өмнө зах зээлийн болон хэрэглэгчийн зан үйлийн судалгаа явуулсан. Судалгаанд оролцогчид салоныг үнэлэх гол шалгуурыг тохилог, тав тухтай байдал, харилцааны соёл, бүтээгдэхүүний чанар гэсэн үндсэн гурван үзүүлэлтээр тодорхойлж байсан. Тиймээс бид үүнийг бий болгохын төлөө ажиллаж, дэлхийд эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнээр тэргүүлж буй Испаний Тоскани Косметикс компанитай хамтарч, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг импортлон оруулж ирж байна. Бид Монгол дахь албан ёсны төлөөлөгч нь учраас зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш Тоскани Косметиксын хэрэгжүүлдэг бүх протоколын эмчилгээг хийх юм. 

Хүмүүс зах зээл дээр байгаа олон төрлийн бүтээгдэхүүний яг аль нь сайн бэ гэдэг дээр их эргэлздэг. Үүний ялгааг таньж мэдэхэд амаргүй бололтой. Тэгэхээр хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Монголд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны салонууд маань яг үнэндээ хэрэглэгчээ үнэн зөв мэдээллээр хангах тал дээр учир дутагдалтай ажилладаг юм шиг санагддаг. Гадаад гоё хүүхний зураг үзүүлээд, "Та ийм болно оо" л гээд байдаг ч яг нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хомс. Бидний хийсэн судалгаагаар, хүмүүсийн талаас илүү хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа найз нөхдийнхөө зөвлөгөөг дагасан байдаг. Гэтэл тухайн бүтээгдэхүүн найзад нь тохирсон ч өөрт нь таарах үгүйг бүү мэд. Тиймээс ямар учраас тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ танд хэрэгтэй вэ, ямар орц найрлагатай вэ, танд тохирох уу үгүй юу гэдэг мэргэжлийн түвшний мэдээллийг бид түгээж, харилцагчдынхаа гоо сайхны боловсролыг дэмжих нь чухал байна. Түүнээс гадна эмнэлэгт биеэ үзүүлдэг шигээ арьсаа мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авдаг шинэ дадалд суралцмаар байна.

Б.Даваасүрэн: Арьсаа тогтмол эмчлүүлдэг шинэ дадал бидэнд хэрэгтэй байна (фото 2)

Будаггүйгээр гоё харагдах чиг хандлага дэлхий даяар тархаж, монголд ч дэлгэрч байх шиг. Энэ нь танай үйл ажиллагаатай бас нягт холбоотой асуудал бололтой. 

Өнөөдөр эрүүл, байгалийн гаралтай гэсэн бүх зүйл үнэ цэнэтэйд тооцогдож байна. Будаагүй үедээ хүн танихааргүй царайтай байх тийм ч таатай зүйл биш шүү дээ. Тиймээс будганд зарцуулдаг мөнгөнийхөө тодорхой хэсгийг нь нүүрнийхээ арьсанд хэрэгтэй витаминыг авч, тариулахад зарцуулж яагаад болохгүй гэж. Нүүрэндээ тариа тариулсан хүүхнүүдийг нүд үзүүрлэн, хиймлээр нь дууддаг асуудал манайд л байгаа болохоос биш энэ бол эрүүл мэндээ, гоо үзэсгэлэнгээ анхаардаг хүний зайлшгүй хийх ёстой зүйл.

Магадгүй гоо сайхны мэс заслыг, эмчилгээний гоо сайхантай андуурдаг байж болох юм. Арьсаа эрт тордолгүй явсаар яаж ч эмчилж болохооргүй унжсан хойно нь мэс ажилбар хийлгэх нь тийм ч сайхан санаа биш. Бүсгүйчүүд гучин наснаасаа эхлээд арьсаа яаж одоогийн байгаа эрүүл сайхан, толигор хэвээр нь хадгалах вэ гэдгээ бодох л хэрэгтэй. Мөн онцгой үед л гэхээс өдөр тутам хэт будалттай нүүртэй байхаас хүүхнүүд татгалзаж эхэлсэн нь маш зөв хандлага гэж бодож байна.

Эмчилгээний гоо сайхны үйлчилгээг гоо сайханч бус мэргэжлийн эмч хийх ёстой.

Нүүрэндээ төрөл бүрийн тариа, эмчилгээ хийлгэх нь ямар нэг эрсдэл дагуулах вий гэхээс хүмүүс их айдаг. 

Бид булчинд биш хүний толь болсон нүүрэнд тариа, эмчилгээ хийж байгаа учраас өндөр хариуцлагатай байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр манайд нэг барилгын булан тойроод л ботокс, филлер шахдаг газрууд бий болж байгаа тул хүмүүс эргээд гадны эмчид итгэж, Солонгос руу явах нэг шалтгаан болж байгаа. Эмчилгээний гоо сайхны үйлчилгээг гоо сайханч бус мэргэжлийн эмч хийх ёстой. Бид Тоскани Косметиксын протоколын дагуу бүх эмчилгээгээ хийдэг учраас эрсдэл байхгүй. Бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн учраас интернэтээс хайгаад дэлгэрүүлээд уншчихаж болно. Нүүр рүүгээ хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн шахуулах нь өөрөө эрсдэл юм. Тиймээс хямдрал урамшуулал дагаж хуйлрахаас илүүтэй бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарал хандуулаасай л гэж боддог.

Нэг зүйл тодруулж асуух гэсэн юм. Монгол хүнд Ази бүтээгдэхүүн илүү тохирно гэж хүмүүс итгэдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд мэргэжилтнүүд арай өөр зүйл хэлэх юм билээ. Энэ талаар та ярихгүй юу. 

Европт арьс арчилгаа, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэсэн холбооноос дорно дахины бүтээгдэхүүнээс аль болох татгалзахыг зөвлөдөг юм билээ. Учир нь эмчилгээний зориулалттай бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг Европ, Азийн протокол хоорондоо тэс өөр байдаг. Хүн гаднаас нь харахад адилхан л тариа тарьж байгаа мэт боловч түүнийг хийж бүтээсэн арга нь өөр. Солонгост гэхэд маш олон жижиг лабораториуд бий. Тэр тарианаас хүн арьсандаа хийлгэлээ гэхэд арьсыг гоё болгоно л доо. Тэгэхдээ маш хурдан үйлчилгээ нь гарах бөгөөд арьсанд үлдэцтэй зүйл бараг үгүй. 

Тэгвэл хүмүүс тийм эрсдэлээс хэрхэн сэргийлж болох вэ?

Хамгийн нэгдүгээрт тариулах гэж байгаа тариаг харах хэрэгтэй. Ямар брэндийн, ямар лабораторит хийгдсэн бэ гэдгийг нь нарийн шинжлээд үзээрэй. Хүмүүс нүүр маань гоё болно гээд л хийлгэдэг. Гэтэл хариуцлагагүй газрууд "Та тариаг харах шаардлага байхгүй, бид арьсыг чинь зүгээр л гоё болгоод өгнө" гэж амлаж байгаа нь зөв гэж үү? Мөн солонгосчууд эмчилгээний гоо сайхны тарилгыг хийхээсээ өмнө хүчтэй мэдээ алдуулагч хэрэглэдэг. Гэтэл энэ нь эргээд харшил өгөх, муу үр дүн авчрах эрсдэлтэй. Бидний хувьд бол зөвхөн арьсыг сайхан болгоход хэрэгтэй амин дэмүүд агуулсан тарилга хийдэг бөгөөд нийт тарилгын 25 хувь нь эргээд арьсанд хуримтлал болон үлддэг. Тариагаа хийхдээ бага зэргийн өвчин намдаагч хэрэглэдэг бөгөөд хүн нэгэнт гоё сайхан болохын төлөө зорьж байгаа бол бага зэргийн өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй. Учир нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хүнийг эрүүлээр залуужуулах, эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах нь бидний үндсэн зорилго юм.

Та бүхэн цаашид хийж хэрэгжүүлэх олон зүйл төлөвлөж байгаа гэдгээ түрүүн хэлсэн. Ойрын хугацааныхаас нь сонирхуулаач?

Үс уналт гэдэг сэдэв өргөн цар хүрээтэй зүйл болчихлоо. Тиймээс бид үс уналтыг зогсоох, үс шинээр ургуулах ажлыг удахгүй зохион байгуулна. Ийм зовлонтой хүмүүс олон байгаа. Тэдний хүсэн хүлээж байсан сайхан ажил болно гэдэгт итгэлтэй байгаа.

цааш үзэх