Хайх

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр

Шилдэг гоо сайхны брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр

Text: А.Сарнай


Өөгүй толигор арьс, намирсан эрүүл үс, хувь хүнийг төгс илэрхийлэх тансаг үнэр гэдэг эмэгтэй хүний хувьд агаар, ус мэт чухал. Тийм ч учраас бид зах зээл дээрх маш олон гоо сайхны бүтээгдэхүүн дундаас зөвхөн өөрийн онцлогт тохирсон, хамгийн сайн, хамгийн чанартайг олох амаргүй сонголттой үргэлж нүүр тулдаг. Тэгвэл энэ удаад бид нарийн мэргэжлийн зөвлөгөөн дээр үндэслэн, хүн бүрд тохирох бүтээгдэхүүнийг, чанарын баталгаатай, албан ёсны эрхтэй брэндүүдээс сонгон санал болгодог Beauty Success дэлгүүрийг онцолж байна.

Франц улсын “Beauty Success” групп нь 1995 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үнэртэн, гоо сайхны дэлгүүр, гоо сайхны институт, тураан галбиржуулах эстетик эмнэлгийн чиглэлээр дэлхий даяар франчайз болон салбар дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж буй нь салбартаа анхдагч хэмээн тооцогддог. Харин 2021 онд Монгол улсад, бүр тодруулбал Ази тивд хамгийн анхны салбараа нээсэн бөгөөд өдгөө Сэнтрал Тауэрын хоёрдугаар давхарт Sisley Paris, Lancome, Smashbox, Tom Ford зэрэг дэлхийн алдарт 60 гаруй брэндийн сүрчиг болон гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгон албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. 

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 1)

  ГЭР БҮЛИЙН БИЗНЕС ТОМ АМЖИЛТЫГ ДАГУУЛАВ

Эмэгтэй хүний гоо сайхныг хүндэтгэх, тэдэнд урам зориг, өөртөө итгэх итгэлийг бий болгох зорилтын хүрээнд үргэлж нөхөрсөг, ойр дотно, мэргэжлийн байх гэсэн нэгдсэн үнэт зүйлийг дэлхий дахинд баримтлан ажилладаг Beauty Success дэлгүүрийг анх ах дүү Филипп болон Кристоф Жорж нар үүсгэн байгуулжээ. 28 жилийн өмнө хамгийн анхны сүрчгийн дэлгүүрээ Парис хотноо нээж байсан Beauty Success өнөөдөр дэлхий даяар 500 гаруй салбар дэлгүүртэй, гурван сая орчим байнгын үйлчлүүлэгчтэй Францын хамгийн том групп компаниудын нэг болтлоо өргөжиж чадсан байна. 

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 2)
Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 3)
Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 4)

Филипп болон Кристоф Жорж

Шинэ оны өмнөхөн Beauty Success дэлгүүрийн хамгийн алдартай брэндүүдийн нэг Францын Sisley Paris болон BURO. хамтран салбар салбарын олны танил бүсгүйчүүдтэй өдрийн зоог барих арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Казахстан улсаас уг брэндийн мэргэжилтэн хүрэлцэн ирж зочдод Sisley брэндийн онцлог болон арьс арчилгааны тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн. Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 21-р давхарт байрлах Horizon Club Lounge-д зохион байгуулагдсан уг арга хэмжээ нь Монголд гоо сайхны салбар маш хурдацтай хөгжиж буйн томоохон илрэл болж чадсан юм.  

BEAUTY SUCCESS ДЭЛГҮҮРЭЭС БИДНИЙ ОНЦОЛЖ БУЙ БРЭНДҮҮД


Арьс арчилгаа

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 5)

SISLEY PARIS

Sisley Paris нь 40 гаруй жилийн өмнө анх үүсгэн байгуулагдахдаа биотехнологийн ололт дэвшлийг ашиглан тунгаамал тос болон ургамлын хамгийн сайн орц агууламжуудыг гоо сайхны бүтээгдэхүүнд шингээж дэвшилт гаргаж байсан. Зөвхөн ургамлын найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээрээ салбартаа анхдагч тэд байгалийн ашиг тусыг шинжлэх ухааны ололтуудтай хослуулан үрчлээ, нөсөө толбо, хуурайшил зэрэг арьсанд тулгарах бүхий л асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьж ажилладаг билээ.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 6)

GLAMGLOW

Кино зураг авалт, загварын шоу зэрэг мэргэжлийн хэрэглээнд зориулагдан анх 2010 онд АНУ-д үүсгэн байгуулагдаж байсан Glamglow брэнд нь маш богино хугацаанд салоноор үйлчлүүлсэн мэт арьсыг бүхэлд нь сэргээх үйлчилгээ үзүүлж чаддагаараа алдартай. Энэхүү брэндээс та арьс чангалах, гуужуулах, чийгшүүлэх, гүн цэвэрлэх, тайвшруулах энгийн болоод эмчилгээний олон төрлийн маск, сувдан тоосонцортой найрлага бүхий чийгшүүлэгч тос зэрэг агшин зуур үр дүнгээ үзүүлэх олон гайхалтай бүтээгдэхүүнийг олох боломжтой.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 7)

PAYOT PARIS

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үргэлж өөрийн бүтээгдэхүүнд шингээн, цаг үетэйгээ ямагт хөл нийлүүлэн алхдаг тэдний шинэхэн гаргасан Blue Techni Liss коллекц нь үрчлээг арилгах гиалуроны хүчлийн хэд хэдэн хэлбэрийг агуулснаас гадна дэлгэцийн хөх туяаны хамгаалалттай тул олон цагаар дэлгэцийн ард суун ажилладаг хүмүүст нэн тохиромжтой юм.


Мейкап

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 8)

SISLEY PARIS

Өдөр тутмын энгийн будалтаас эхлээд, онцгой өдрүүдэд хэрэглэгдэх олон төрлийн сонголттой, чанартай, удаан тогтоцтой, аль ч төрлийн арьсанд тохирдог нүүр будалтын бүтээгдэхүүн хэзээд эрэлт өндөртэй байдаг. Харин Sisley Paris брэнд арьсыг будалтад бэлтгэж, чийгшүүлэх үйлчилгээтэй праймер, хацрын өнгийг сэргээж натурал харагдуулах хацар өнгөлөгч, арьс арчилгааны идэвхтэй найрлагуудыг өөртөө шингээсэн уруулын будаг зэргийг итгэлтэйгээр санал болгосоор иржээ.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 9)

SMASHBOX

Гэрэл зургийн студийн мэргэжлийн зурагчид, артистуудын өндөр шаардлага дор бүтээгдсэн энэхүү брэндийн бүтээгдэхүүнүүд амьтан дээр туршилт хийдэггүй, мөн тааламжтай, натурал төрх бүрдүүлж чаддагаараа алдартай. Тэр тусмаа бүх төрлийн арьсанд тохирдог олон сонголт бүхий праймер болон Halo крем нь хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүд юм.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 10)

ESTEE LAUDER

Алдарт загвар өмсөгч Белла Хадидын хэрэглэх дуртай Advanced Night Repair серум бол Estee Lauder брэндийн нэрийн хуудас төдийгүй хамгийн алдартай бүтээгдэхүүн. Мөн найрлагадаа чиа үр, пробиотик болон ионжуулсан ус агуулсан гүн чийгшүүлэх үйлчилгээтэй крем, уруулын өнгийг сэргээж, чийгшүүлэх үйлчилгээтэй олон төрлийн будгууд, мөн 26 төрлийн ховор орц найрлага бүхий алдарт Re-Nutriv цуврал нь хэрэглэгчдийн таашаалд эрхгүй нийцдэг билээ.


Сүрчиг

Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 11)

SISLEY PARIS

Эмэгтэй хүний гоо сайхныг цогцлоодог бүхий л бүтээгдэхүүнийг санал болгодог Францын Sisley Paris брэндийг анх 1976 онд Юбер болон Изабель д’Орнано нар үүсгэн байгуулж байсан түүхтэй. Өдгөө 100 гаруй оронд өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулдаг Sisley Paris брэндийн нэрийн хуудас болсон сүрчгүүд нь орчин үеийн дэгжин, мэдрэмжтэй бүсгүйчүүдийн сонголтод нийцэх бөгөөд тансаг шилэн бортого дотор агуулагдах онцгой үнэр бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхийг агуулах билээ.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 12)

TOM FORD

Aлдарт загвар зохион бүтээгч Том Форд цахирмаа цэцэгт үнэхээр дуртай нэгэн бөгөөд өөртөө зориулж хар өнгийн цахирмаа цэцэг ургуулж чадсан нь Tom Ford брэндийн хамгийн анхны, хамгийн сонгодог бүтээл болох Black Orchid сүрчиг бий болох эхлэл байсан гэдэг. Мөн тэрээр 2021 онд Ombré Leather нэртэй байгалийн түүхий эдийг ашиглаж хийсэн хүйсгүй сүрчгээ танилцуулсан нь томоохон шинэчлэлийн эхлэл болж чадсан юм.


Beauty Success: Бидний очих дуртай мультибрэнд дэлгүүр (фото 13)

MAISON MARGIELA

Үнэр биднийг орон зай, цаг хугацаагаар аялуулах хүч чадалтай. Тэр тусмаа Maison Margiela брэндийн бүтээлүүд үргэлж зоримог, шинэлэг, өөрийн гэсэн төгс илэрхийлэмжтэй байдаг нь тэдний Replica сүрчиг дээр ч тодхон харагддаг. Эмийн шилэн савыг санагдуулам жижиг бортого дээр, хувцасны даавуун шошгоос санаа аван урласан тайлбар бүхий энэхүү үнэртэн нь далайн эрэг, анхны болзоо зэрэг хамгийн сайхан дурсамж, гайхалтай мөчүүдийг сэргээх зорилготойгоор бүтээгджээ.


Мөн түүнчлэн LANCOME, MUGLER, CLINIQUE, YSL зэрэг бусад олон брэндүүдийг ч албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг Beauty Success дэлгүүр нь яг одоо бүх бүтээгдэхүүндээ 20-50%-ийн хямдрал зарласан байгааг дуулгахад таатай байна.

BEAUTY SUCCESS

Хаяг: Beauty Success Mongolia, Сэнтрал тауэр, 2-р давхар

Утас: 88105335

Facebook: Beauty Success Mongolia

Instagram: beautysuccessmongolia

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх