Хайх

Хамгийн шилдэг 5 шөнийн маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск

Богино хугацаанд арьсанд тэжээл өгөх шилдэг маскууд

Text: Buro.Mongolia


Glow Recipe брэндийн тарвас жимсний найрлагатай шөнийн маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск (фото 1)Гол найрлагадаа амино хүчлээр баялаг тарвас жимс, альфа гидрокси хүчил (AHA) болон гиалуроны хүчил агуулсан энэхүү маск нь богино хугацаанд арьсны өнгийг сэргээж, гуужуулан, чийгшүүлэх үйлчилгээг нэг дор үзүүлж, нүхжилт үүсэхээс сэргийлнэ. Дашрамд дурдахад энэхүү маск нь Women's Health сэтгүүлийн 2018 оны шилдэг маск, Nylon сэтгүүлийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнээр нэрлэгдсэн байгаа.

Keihl's брэндийн нэн хуурай арьсанд зориулсан шөнийн маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск (фото 2)

Хэрэв таны арьс үргэлж хуурайшиж, таталдах шинж тэмдэг илэрдэг бол Keihl's брэндийн нэн хуурай арьсанд зориулсан шөнийн маск хэрэглэхийг санал болгож байна. Найрлагадаа арьсны чийгшлийн давхаргыг бүрдүүлэхэд оролцдог чухал нэгдлийн нэг болох сквалан, арьсыг ус чийгээр хангагч глицерин болон fountain ургамлын охь агуулдаг учир арьсыг тань дээд зэргээр чийгшүүлэхийн зэрэгцээ тэрхүү чийгшлээ удаан хугацааны турш хадгалдаг байгаа.

Chanel брэндийн үрчлээний эсрэг Le Lift шөнийн маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск (фото 3)

Найрлагадаа уураг болон арьсыг өргөгч, уян хатан чанарыг нэмэгдүүлэгч нэгдлүүд агуулдаг ба хэрэглэсний дараа үрчлээ 10 хувиар багасч, арьсны өнгөлөг, толигор чанар 30 хувиар нэмэгддэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Le Lift шөнийн маскыг 30-аас дээш насны бүсгүйчүүд хэрэглэхэд тохиромжтой.

Aveda брэндийн арьсыг сэргээгч Wedding Day маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск (фото 4)

Найрлагадаа турмерик, тоор жимсний охь, ургамлын үүдэл эс зэрэг цэвэр байгалийн гаралтай орц агуулсан "Wedding Day" маскыг Энэтхэг бүсгүйчүүдийн хуримын өдрөө үйлддэг Haldi хэмээх ёслолоос сэдэвлэн бүтээжээ. Сүйт бүсгүйчүүд хуримын ёслолын өдөр гэрэлтсэн, толигор байх зорилгоор дээрх орцыг холин нүүрэндээ түрхдэг ба нэг ёсны хуримын өдөрт зориулсан арьс арчилгаа юм. Богино хугацаанд арьсныхаа өнгөлөг байдлыг сэргээж, тэжээлээр хангахыг хүсвэл "Wedding Day" маскыг сонгож хэрэглээрэй.

Ren брэндийн Wake Wonderful Night-Time Facial шөнийн маск

Хамгийн шилдэг 5 шөнийн маск (фото 5)

Арьсны өнгөн давхарга дээрх үхэжсэн хэсгийг гуужуулж, арьсыг тайвшруулах үйлчилгээтэй альфа гидрокси хүчил (AHA), арьсыг гуужуулах сүүн хүчил, арьсыг сэргээх омега, арьсыг чийгшлээр хангах лактат зэрэг олон амин дэмтэй нэгдлүүдийг агуулсан энэхүү маск нь үрчлээнээс сэргийлж эхэлж буй залуу арьсанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх