Хайх

Таагүй мэдрэмж өгөлгүйгээр уруул томруулдаг шилдэг будагнууд

Таагүй мэдрэмж өгөлгүйгээр уруул томруулдаг шилдэг будагнууд

Чимчгэнэх, түлэх мэдрэмж өгөлгүйгээр уруулыг илүү булцгар, зузаан харагдуулна

Text: Бюро 24/7


Зураг:

Dior Addict Lip Maximizer

Гаа болон ванилийн үнэр агуулах энэхүү уруул өнгөлөгч нь уруулыг гөлгөр, зузаан харагдуулах чадвартай атлаа ямар нэгэн таагүй мэдрэмж өгөхгүй. Өнгөний хувьд baby pink-ээс эхлээд нил ягаан хүртэлх өргөн сонголт бий.

 

 

Pretty Vulgar Poisonous Pout Plumping Lipgloss

Энэхүү бүтээгдэхүүнийг түрхсэний таван минутын дараагаас уруул мэдэгдэхүйц хэмжээнд томорч хэлбэрээ бүхэл өдрийн турш хадгалж үлдэнэ.

 

 

Make Up For Ever Ultra HD Lip Booster

Серум болон маскны үүргийг давхар гүйцэтгэдэг энэ бүтээгдэхүүн нь уруулд багахан хэмжээний чимчгэнэх мэдрэмж өгөх ч хэлбэрийг нь гоёмсгоор тодотгож, байгалийн эрүүл гэрэлтсэн туяа бий болгоно.

 

 

Sephora Collection Outrageous Plump Lip Gloss

Уруулыг чийгшүүлж, гэрэлтүүлж, зузаан, эрүүл харагдуулах энэ будаг нь ямар нэгэн өвдөлт өгөх нь бага ч бага зэрэг наалдамхай бүтэцтэй тул зарим хэрэглэгчдийн сэтгэлд хүрэхгүй байх магадлалтай.

 

 

Tarte Rainforest of the Sea Sting Zing Lip Plumping Serum

Бага зэрэг чимчгэнэх, түлэх мэдрэмж өгөх ч хариуд нь уруулыг мэдэгдэхүйц хэмжээнд томруулан гөлгөр харагдуулна

 

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх