Хайх

2018 оны Хэллоуины нүүр будалтын санаанууд

2018 оны Хэллоуины нүүр будалтын санаанууд

Хамгийн өвөрмөц хувилбарууд

Text: Ц.Намуун


"God Is a Woman"

2018 оны Хэллоуины нүүр будалтын санаанууд (фото 1)

2018 онд цацагдсан шилдэг уран бүтээлийн нэг болох Ариана Грандегийн "God Is a Woman" дууны нүүр будалтыг санаж байна уу? Олон төрлийн нил ягаан өнгөөр замбараагүй сараачсан мэт харагдах уг будалтыг хийхдээ үсээ ч бас зориулалтын будгаар будаж амь оруулаарай.

Киберпанк

"Blade Runner 2049", "Ghost in the Shell" зэрэг киног санагдуулам, футуристик хэв маяг энэ жил загвар, дуу хөгжим гээд урлагтай холбоотой бүхий л салбарт эрчээ авлаа. Хэрэв та Хэллоуины баярт ямар дүр төрх бүрдүүлэхээ хараахан шийдээгүй бол киберпанк, футуристик байдлаар нүүрээ хувиргахыг санал болгож байна. "Fifth Element" киноны гол дүр Лилу, "Guardians of the Galaxy"-гийн Гамора болон Небула, аль эсвэл Jeremy Scott, Moschino брэндүүдийн намар-өвөл 2018 загварын шоунаас бүтээлч санаа авч болох юм.

Дэвид Боуи

2018 оны Хэллоуины нүүр будалтын санаанууд (фото 2)

Хэрэв та амьд хөгжмийн хорхойтон бол домогт дуучин Дэвид Боуигийн "Aladdin Sane" цомгийн нүүр хуудсан дээрх будалтыг туршиж үзэхийг санал болгож байна. Улаан өнгийн аянга бүхий энэхүү будалтыг хийхдээ үсээ хойш самнаж төгс Дэвид Боугийн дүрд хувираарай.

Африк гоо үзэсгэлэн

"Black Panther" кино цацагдсанаас хойш хүмүүс Африк өв соёл, дуу хөгжим зэрэгт илүү соргог хандах болсон билээ. 2018 оны Хэллоуины нүүр будалтын санаанд ч бас Африк хэв маяг багтаж байгаа юм. Тухайлбал "Black Panther"-ийн Шури болон Африкийн уугуул овог аймгийн эмэгтэйчүүдийг санагдуулам нүүр будалтыг туршаад үзээрэй. Уг дүр хувиргалтыг хийхдээ илүү бодит харагдахын тулд үсээ сүлжин, шүрэн эдлэл болон хээтэй торгон алчуур зэргийг чимэглэл болгон ашиглахыг зөвлөж байна.

Абстракт уран зураг

Пикассо, Кандинский нарын уран зургийг санагдуулам абстракт геометрийн дүрсүүдийг нүүрэн дээрээ зурах нь энэ жилийн Хэллоуины онцлох трендийн нэгээр нэрлэгджээ. Энэ хувилбараар нүүрээ будахаар шийдсэн бол сонгодог загварын хослол, даашинз гэх мэт анхаарал татахааргүй хувцас сонгож өмсөхийг зөвлөж байна.

"Бурханлиг биес"

Тийм ээ, өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан Met Gala наадмын сэдвээр яагаад дүр төрхөө бүрдүүлж болохгүй гэж? Ингэхдээ жүжигчин Лили Коллинзийн бүрдүүлсэн "Уйлж буй Мариа", жүжигчин Кейт Босуортийн сахиусан тэнгэрийн дүр хувиргалтаас санаа аваарай.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх