Хайх

Чиг хандлага: Доор боосон үс

Чиг хандлага: Доор боосон үс

Үсийг хугалж гэмтээхгүй

Text: Buro.Mongolia


Энэ улиралд стилистүүд үсээ маш энгийн байдлаар толгойн доод хэсэгт сул боохыг зөвлөж байна. Ингэхдээ даавуун боолт, ороолт, тод өнгийн резин зэрэг аксесуар ашиглан загварлаг төрх бүрдүүлээрэй. Карантины үеийн үс засалт хэмээн нэрлэгдэж буй уг засалт нь ямар ч үед хэрэгжүүлж болох атлаа таныг Zoom видео хурлын үед ч цэмцгэр харагдуулах болно.

Түүнчлэн үсээ доор боохдоо скранчи буюу даавуун боолт ашигласан үед үсийг хугалж гэмтээдэггүй болохыг үсчид зөвлөсөн юм. Ингээд Перниль Тейсбек, Вивиан Хурн зэрэг Instagram-ын охид хэрхэн уг чиг хандлагыг хэрэгжүүлснийг харцгаая.

цааш үзэх