Хайх

Instagram тренд: Bun Lift буюу нүүрний мэсгүй таталт

Instagram тренд: Bun Lift буюу нүүрний мэсгүй таталт

Text: Buro.Mongolia


Мэс ажилбараар нүүрний арьсаа чангалах нь үнэтэй, айдас төрүүлэм, эрсдэлтэй гээд сул тал их. Тэгвэл мэс хүргэлгүйгээр, мөн ямар нэгэн эмчилгээ хийлгүйгээр нүүрнийхээ арьсыг хормын зуур татах боломжтой төдийгүй үүнийг та гэрийн нөхцөлд өөрөө хийж болно гэвэл та итгэх үү? Үүний нууц бол Instagram-д шинэ сэдэв болж буй нүүрээ татуулсан мэт харагдуулах шуусан үсний засалт юм. Үсээ зулай хүртлээ маш чанга дээшээ татаж боосноор нүд, чамархай болон духны арьс дээш татагдаж залуу төрх бий болдог байна.

Уг трендийг Instagram инфлюэнсерүүдээс эхлээд Белла Хадид, Женнифер Лопез зэрэг дэлхийн одод өдөр тутамдаа хэрэгжүүлдэг юм. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, зарим мэргэжилтнүүдийн онцолж буйгаар үсээ тогтмол чанга боох нь үсний үндсэнд хагарал үүсгэдэг тул bun lift аргачлалыг зөвхөн онцгой тохиолдлуудаар хэрэгжүүлж байхыг зөвлөх байна.

Instagram тренд: Bun Lift буюу нүүрний мэсгүй таталт (фото 1)

 

 


цааш үзэх