Хайх

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд

Хөмсөг хааччихав аа?

Text: Buro.Mongolia


Зураг:

Юуны түрүүнд эрүүл арьс ямар ч улиралд хамгийн гол тренд байх болно гэдгийг онцлох хэрэгтэй байх. Харин нүүр будалтын хувьд гэвэл энэ намар ерөнхий есөн төрлийн нуур будалт ноёрхох болно

Цайруулсан хөмсөг

Нүүр хувиргагчид хөмсгөнд хэтэрхий их цаг зарцуулахаас залхсан бололтой. Олон минутын турш төгс хөмсөг зурах гэж оролдож байхын оронд тэд хөмсгийг бүр мөсөн арилгахаар шийджээ. Доор харуулсан умард зүгийн, хүйтэн төрхтэй бүсгүйн дүр төрхийг бүрдүүлэхийн тулд нунтаг пудр ба гель будгаа хайрлалгүй хөмсгөө цайруулах хэрэгтэй. Илүү хүчтэй эффект гаргаж авахыг хүсвэл уруулаа тод өнгөөр будаарай.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 1)

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 2)

Матт уруулын будаг

Хавар-зуны улиралд дэлгэрсэн матт уруулын будгийн тренд ойрын хугацаанд хашаа ч явахгүй, "моод"-нд хэвээрээ үлдэнэ. Ихэнх загварын тайзууд дээр байгалийн нүүр будалт ноёрхсон ч улаан туяатай уруул эмэгтэй хүнийг үргэлж л чимдэг шүү дээ. Баялаг өнгөтэй матт будгаар уруулаа зоригтой тодруулаарай.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 3)

Омбре будалттай гялгар уруул

Өнгөрсөн жилийн энэ үед цайвар ягаан өнгийн омбре будалт дизайнеруудын шоунууд дээр үзэгдэж эхэлсэн. Хүмүүс энэ трендийг төд удалгүй алга болчих болов уу хэмээн таамаглаж байсан ч Christian Dior ба Louis Vuitton нар намрын шоундаа бараан өнгийн обмре будалтыг онцолсноор трендийг дахин нэг удаа авчирлаа. Тэгэхээр шинэ улирлын омбре будалт илүү готик хэв маягтай, улаан хүрэн өнгөтэй, гялгар бүтэцтэй байх ёстой шүү.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 4)

Байгалийн нүүр будалт

Өнгөрсөн улиралтай харьцуулбал nude нүүр будалтын чиг хандлага энэ намар бага зэрэг хүчээ алдсан ч, тайзнаас бүр мөсөн буучихаагүй байна. Өнгөгүй уруул өнгөлөгчөөр уруулаа чийгшүүлж, арьсаа байгалийн өнгөтэйгөөр нь үлдээгээрэй. Байгалийн дүр төрхийн хатан хаанаар Алиша Киз тодроод байгааг та саяхан болж өнгөрсөн MTV VMA наадмаас олж харсан байх.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 5)Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 6)

Бүтээлч контур

Шинэ улиралд таны дээд зовхи урлагийн бүтээлд зориулагдсан цагаан цаас болж хувирна. Уран сэтгэмжийнхээ дагуу этгээд будалт хийгээрэй.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 7)

Тодорхой хүрээгүй уруул

Энэхүү улирлын хамгийн том тренд нь тод улаан, ягаан эсвэл нил ягаан гээд ямар ч өнгөтэй байж болно. Хамгийн гол нь таны уруулын будаг бага зэрэг хайхрамжгүй будагдсан байх хэрэгтэй. Будгаа уруулынхаа гол хэсгээс эхлэн будаж, хүрээ хэсгийг нь тоолгүй орхичиход л болно. Залуухан бас байгалийн харагдана шүү.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 8)

Гранж хэв маягийн нүдний будалт

Хөгжилтэй үдэшлэгийн дараа нүүрээ цэвэрлэлгүй унтаад сэрсэн мэт "халтардчихсан" нүдний будаг, бүдүүн зураастай контур зэргийг энэ намар туршиж үзэх зөвшөөрлийг дизайнерууд олгож байна. Гол нь нүүр будалтын трендүүдийг хооронд нь хольж, будалтаа хэтрүүлэхгүй байх хэрэгтэй шүү. Нүд эсвэл уруулынхаа зөвхөн аль нэгийг нь л тод бас этгээд маягаар будах эрх танд бий.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 9)

Hot-smoky

Мэргэжлийн нүүр хувиргагчид сонгодог смоки будалт дээр туршилт хийсээр л байна.  Тэр дундаас Chanel-ын намар-өвөл 2016 шоу дээр анх үзэгдсэн "хаваастай" будалт хамгийн дэгжин бөгөөд өвөрмөц нь юм. Ромбо дүрстэй хээ дарагчийн ачаар хийгддэг энэ будалтыг заавал ч үгүй туршаад үзээрэй.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 10)

Дрейпинг

Саяхнаас дахин нэг удаа "моод"-нд орж эхэлсэн (Марк Жейкобсд баярлалаа) 1970-аад оны энэхүү нүүр хэлбэржүүлэх аргачлал энэ намар эрчимтэй дэлгэрэх болно. Бараан туяатай хацар өнгөлөгчийг шанааны дагуу, харин гэгээлэг өнгөтэйг нь хацрынхаа товгор хэсэгт түрхэж, хооронд нь уусгаарай.

Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 11)Энэ намар нүүрээ хэрхэн будах вэ: Есөн тренд (фото 12)

цааш үзэх