Хайх

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд

Хаврын тойм

Text: Ж.Чинбат


Залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулагддаг Алтан бийр үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзнээр энэ жил зураач Б.Номингийн "Ус", "Гал" гэх хоёр бүтээл шалгарч олон улсын Арт биеннальд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй боллоо

Дүрслэх урлагийн ертөнцөд шинээр нэмэгдэж буй бүтээлүүдийг тоймлон харах боломжтой Хавар, Намар, Орон зай, Монголын сайхан орноор гэх зэрэг уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэнгүүд байдаг. Энэ удаа бид арав дах жилдээ зохион байгуулагдаж буй Алтан бийр үзэсгэлэнгээс зарим зургийг онцлон танилцуулж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдэнд урам зориг өгөх зорилгоор зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнгээс ирэх жилүүдэд урлагийн бүтээлд ямар санаа, туурвил зүйн сэдэл чиг хандлага болохыг харах боломжтой юм. 

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 1)

Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулагдсан Алтан бийр үзэсгэлэнгээс энэ оны бүтээлүүд илүү их контемпорари өнгө аястай болсон харагдлаа. Ер нь Монголын дүрслэх урлагт ноёрхож ирсэн сэдэв болон дүрүүд сүүлийн үед эрс өөрчлөгдөж байгаа. Үүнийг сонгодог урлагт дурлагсдын буюу ахмад уран бүтээлчдийн эрин улирч, оронд нь хүний анхаарлыг хялбархан татах урлагийн хөнгөн төрлүүд сүүлийн үед зонхилж буйгаас харж болно. Тиймээс аливаа нэгдсэн үзэсгэлэнгээс балетчид юм уу хөрөг зураг, тосон будгийн мастер ажиллагаа орсон зургууд тийм ч олныг харахгүй. Харин монгол уран зургийн арга ажиллагааг өвөрмөц, содон шийдлээр баяжуулж орчин үеийн болгох гэсэн оролдлого дэвшүүлсэн зургууд хүмүүсийн сонирхлыг их татаж байна.

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 2)

Нөгөө талаар залуу уран бүтээлчдийн хувьд байгальд эсвэл өөр ямар нэгэн ахуйтай газар судалбар хийхээс илүү урландаа төвлөрч хийсэн бүтээлүүд олныг дэлгэсээр. Энэ нь нөгөө л хотжилт болон бидний амьдралын салшгүй хэсэг болсон хэт их мэдээлэл, технологийн хөгжилтэй холбоотой мэт. Тиймээс цаг үе, нийгмийн байдлын эмзэг сэдвийг хөндсөн зургуудын урт цуваа тал нутаг, уламжлалт нүүдэлчин ахуй дүрсэлсэн бүтээлүүдээс илүү олон болсон. Мөн зөвхөн өнгө, хэллэг, дүрсээр тоглосон абстракт зураг туурвигчид хүчээ авч чадахгүй байгаа бололтой. Учир нь тэдгээр зургийг үзэгчид уншиж, таашааж чадахгүй байх шиг. Магадгүй хүмүүст тухайн урлагийн бүтээлийн хэлийг орчуулж, оюуны хөтөч хийх мэргэжлийн шүүмжлэгчид өнөө хэр сайн гарч ирэхгүй, байгаа нь үндсэн ажлаа хийхгүй, илүү уран зургийн борлуулагчийн үүрэг гүйцэтгэж буйтай холбоотой биз ээ. Харин сүүлийн үеийн дүрслэх урлагт гарч ирж буй нэг сайн тал гэвэл усан будгийн ажлууд нэлээдгүй үзэгдэх болжээ. Уран зургийн хувьд нэлээд хүнд гэж тооцогддог энэ төрөл өмнөх арав орчим жилд бараг тасалдаад байсан юм. 

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 3)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 4)

Энэ жил арав дах удаагаа зохион байгуулагдаж буй Алтан бийр үзэсгэлэнд нийт 174 бүтээлийг залуу уран бүтээлчид ирүүлснээс 120 бүтээлийг танхимд үзэгчдийн хүртээл болгосон байна. Тэргүүн байранд шалгарсан Б.Номингийн бүтээл нь монгол зургийн дэлгэмэл онцлогийг ашиглаж, орчин үеийн амьдралыг өгүүлсэн баялаг хэллэгтэй бүтээл болжээ. Өнгөрсөн зуунд бүтээгдсэн Марзан Шаравын "Монголын нэг өдөр" зургаас ХХ зууны эхэн үеийн монголчуудын ахуй амьдралын бүрэн зураглалыг харж болдог бол Б.Номингийн энэ цуврал зураг орчин үеийн, илүү хаос төрхтэй амьдралын түүхийг өөртөө авч багтаасан харагдана. Тиймээс энэ зураг олон улсын арт биеннальд Монголыг төлөөлж явахад үзэгчдэд бидний тухай илүү ихийг өгүүлж чадна биз ээ.

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 5)

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 6)

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 7)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 8)

Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 9)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 10)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 11)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 12)Алтан бийр үзэсгэлэнгээс онцлох уран бүтээлүүд (фото 13)

цааш үзэх