Хайх

Гуггенхайм музейн 200 гаруй урлагийн номыг үнэгүй татаж авч болно

Гуггенхайм музейн 200 гаруй урлагийн номыг үнэгүй татаж авч болно

Pdf ба ePub форматаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Соломон Гуггенхаймын музей урлагийн сэдэвтэй 200 гаруй номыг олон нийтэд нээлттэй болгож байна. Одооноос эхлэн хүн бүр Пабло Пикассо, Густав Климт, Рой Лихтенштэйн, Тошио Иваи болон бусад уран бүтээлчдийн тухай номуудыг Pdf ба ePub хувилбараар үнэ төлбөргүй татаж авах боломжтой боллоо.

Гуггенхайм музей өмнө нь 2012 онд 65 төрлийн нийтлэлийг олон нийтэд дэлгэж байсан удаатай юм. Тус музейд хадгалагддаг номууд дэлхийн орчин үеийн урлагийн хамгийн шилдэг цуглуулгын нэгт тооцогддог билээ.

Та олон нийтэд нээлттэй болсон 200 гаруй номыг эндээс татаж аваарай.

цааш үзэх