Хайх

Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд

Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд

Text: Buro.Mongolia


Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 1)

Уран бүтээлч Б.Цэрэндэжидийн “Ургах Уй” нэртэй керамик баримлын үзэсгэлэн Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан Гэр” галерейд дэлгэгдэж байна. Б.Цэрэндэжид нь 2014 онд Дүрслэх Урлагийн Сургуулийн Монументал уран зургийн ангийг төгссөн бөгөөд энэхүү үзэсгэлэн нь түүний хувьд анхны керамик баримлын үзэсгэлэн нь болж байгаа юм. “Ургах Уй” үзэсгэлэндээ тэрээр сүүлийн гурван жил орчим туурвисан, нийт 14 орчим бүтээлээ дэлгэжээ.


Аливаа ургамал нахиалах, дэлбээлэх, мөхөх явцад буюу амьдралынхаа мөчлөгт хэнд ч, юунд ч тээр бололгүй өөрийнхөөрөө оршин тогтнодог. Үүний адилаар хүн ч мөн бие физиологи болон сэтгэл санааны хувьд уналт, өсөлттэй, аз жаргалтай, уйтгар гунигтай мөчүүдийг ээлжлэн амсдаг жамтай. Энэ санааг уран бүтээлч өөрийн “Ургах Уй” үзэсгэлэнгээрээ дамжуулан харуулахыг зорьсон байна. Дүрүүд нь харин амьдралын энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрсөн, хүлцсэн байдлаар дүрслэгджээ.

Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 2)
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 3)
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 4)

Энэ тухайд тэрээр “Ерөнхийдөө ургамлын идэвхгүй төлөв байдлыг хүний биеэр илэрхийлэн, хүн бол байгалийн нэг хэсэг учир жам ёсондоо захирагдаж амьдардаг гэсэн утгыг агуулж байгаа” хэмээн хэллээ. Харин керамикаар бүтээлээ туурвих болсон шалтгаанаа тайлбарлахдаа мөн л байгальтай холбосон юм. Керамик нь хамгийн эко, байгалийн материал бөгөөд яг л хүний ухамсраас урган гарч буй ургамалтай адилтгаж болох тул бүтээлүүдийн дүрүүдийг илэрхийлэх хамгийн зохимжтой материал болсон байна. Мөн бүтээл бүртээ нэр, тайлбар өгөхийг хүсээгүй ба энэ нь үзэгчдэд өөрсдийнхөөрөө хүлээн авах, мэдрэмжээ сонсох орон зай үлдээх зорилготой шийдвэр байсан гэнэ. 

Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 5)
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 6)
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 7)
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд (фото 8)

“Ургах Уй” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 14 хүртэл “Улаан Гэр” галерейд дэлгэгдэнэ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх