Хайх

Энэ сарын онцлох ном: Vogue \"Voice of а century\"

Энэ сарын онцлох ном: Vogue "Voice of а century"

Эхнээс нь үзье

Text: Бюро 24/7


Зураг:

Их Британий Vogue сэтгүүл энэ онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа билээ. Хүн төрөлхтний хамгийн сонирхолтой өнгөрүүлсэн нэг зууны урлаг, соёл, загварын түүхийг бичиж, нийтлэсэн тус сэтгүүлийн хамгийн шилдэг гэсэн бүхэн энэ номд багтжээ

Vogue сэтгүүлийн зуун жилийн ойд зориулж ердөө 1916 ширхэг хэвлэсэн хатуу арьсан хавтастай энэхүү анталоги дэлхийн хамгийн шилдэг зохиолч-сэтгүүлчид, гэрэл зурагчин ба стилистүүдийн шилдэг бүтээлүүдээс бүрджээ. Түүхчид өнгөрсөн цаг үеийг сэргээж, судалдаг бол сэтгүүлчид өнөөдрийн шинэ түүхийг бичиж үлдээдэг. Тэгвэл яг нэг зуун жилийн өмнөөс цаг үеийнхээ хамгийн уран бүтээлчдийн авьяасаар бий болсон хамгийн шинэлэг, шилдэг бүхэн энэ номд багтжээ.

"Их Британий Vogue сэтгүүл оршин тогтносон хугацаандаа маш олон ном гаргасан. Тэгэхдээ тэдний аль нь ч энэ номтой эн зэрэгцэхгүй. Энэ бол сэтгүүлийн өөрийн дүр төрхийг бүрэн багтаахын зэрэгцээ бие даасан нийтлэлч, уран бүтээлчдийнхээ хувь ертөнцийг хамтад нь багтаасан давтагдашгүй бүтээл болсон" гэж тус сэтгүүлийн ерөнхий редактор Александра Шулман хэлжээ. Номонд Vogue-ийн 100 чөлөөт нийтлэлчийн бүтээл орсон байгаа юм. Их Британий Vogue сэтгүүлийн нүүрэнд хамгийн олон удаа гарсан Кейт Мосс номын талаар хэлэхдээ "Vogue бол загварын ертөнц. Vogue хүмүүсийн харах өнцгийг өөрчилж, аливаа зүйлсийг хэрхэн харах хэрэгтэйг үзүүлдэг юм" гэж тодорхойлсон байна.

Vogue-ийн энэхүү хязгаарлагдмал тоогоор гарсан ном онлайнаар 595 паундын үнэтэй худалдаанд гарчээ. 

 

цааш үзэх