Хайх

Онцлох бүтээл: National Geographic-тай хамтарсан \"Бидний Цөөхөн Монголчууд\" ном

Онцлох бүтээл: National Geographic-тай хамтарсан "Бидний Цөөхөн Монголчууд" ном

Айл бүрийн ширээн дээр заавал байх хэрэгтэй ном

Text: Buro.Mongolia


Дэлхий даяар тархан суурьшсан орчин цагийн нүүдэлчдийн ахуй амьдрал, эгэл төрхийг орчин үеийн технологийн тусламжтай дүрсжүүлэн хойч үедээ архив болгон үлдээх зорилгоор эхлүүлсэн "Бидний Цөөхөн Монголчууд" төслийн анхны гэрэл зургийн номыг энэ удаад бид онцлохыг хүслээ. Монголчууд бид цөөхүүлээ учир өөрсдийн үнэт зүйл болсон өв соёл, үндэстэн ястны онцлог, онгон дагшин байгаль болон зан заншлаа заавал мэдэж байх учиртай. Ийм ч учраас "Бидний Цөөхөн Монголчууд" ном нь айл гэрийн ширээн дээр заавал байх хэрэгтэй бүтээл юм.

Онцлох бүтээл: National Geographic-тай хамтарсан "Бидний Цөөхөн Монголчууд" ном (фото 1)

Монгол үндэстний онцлог шинж чанарыг харуулах зорилгоор төслийн багийнхан эхний ээлжид Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд болон Өмнөговь аймгийн бүх сум сууринд очин ажилласан бөгөөд үр дүнд нь төслийн гол баатар болох "Хүн" болон "Байгалийн" үзэсгэлэнт дүрслэлийг агуулсан гэрэл зургийн номоо National Geographic-тай хамтран гаргасан байна.

Онцлох бүтээл: National Geographic-тай хамтарсан "Бидний Цөөхөн Монголчууд" ном (фото 2)

Мөн төслийн багийнхан "Бидний Цөөхөн Монголчууд" номыг үндэсний болон Улаанбаатар хотын төв номын сангуудад хандивлан хадгалуулахын зэрэгцээ Худалдаа Хөгжлийн Банкны санаачлан хэрэгжүүлж буй "Хязгааргүй Мөрөөдөл" төслийн тохижуулсан 40 гаруй номын сангуудад болон тэдгээрийн уншигчдад зориулан хандивлажээ.

"Бидний Цөөхөн Монголчууд" номыг хаанаас худалдаж авах вэ?

Уг номыг онлайнаар www.shoppy.mn вебсайт, Интерном, Азхур номын сүлжээ дэлгүүрүүд, Blue Sky Tower дахь Alpha Bookstore, Zaisan Hill Цогцолборт байрлах Owl Bookstore номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

цааш үзэх