Хайх

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо

Шүүгчдийн шийдвэрийг харцгаая

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид 12 хоногийн турш Канны кино наадмын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг сурвалжилсан. Тэгвэл одоо кино наадмын хамгийн чухал хэсэг болох ялагчдын нэрсийг зарлаж байна

Энэ жилийн Канны кино наадмын хөтөлбөрийг харахад шүүгчдэд шийдвэр гаргахад амаргүй байсан бололтой. Гэсэн ч шүүгчдийн бүрэлдэхүүн Канны кино наадмын гол шагнал болох "Palme d'Or"- ыг Кен Лоучийн "I, Daniel Blake" кинонд өгсөн юм. Энэхүү кинонд энгийн нэг мужааны амьдралыг өгүүлдэг ба тэрээр өвчин туссанаар төрийн хүнд суртлыг өөрийн биеэр мэдэрдэг байна.

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 1)

Харин 69 дэх Канны кино наадмын Гран-При шагналыг залуу найруулагч Ксавье Доланы "It's Only the End of the World" нэртэй бүтээл хүртжээ. Энэхүү кино нь Жан-Люк Лагарсын ижил нэртэй жүжгээс сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд киноны үйл явдалд хүнд өвчтэй зохиолч болон түүний гэр бүлийн талаар гардаг. Канад гаралтай найруулагчийн бусад бүтээлүүд өмнө нь мөн Канны кино наадмын хөтөлбөрт орж, шагнал хүртэж байсан түүхтэй. Тэрээр энэ жил ч мөн адил ганзага хоосон буцсангүй.

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 2)

Энэ жилийн Канны кино наадмын шилдэг найруулагчаар Оливье Ассайас шалгарчээ. Түүний "Personal Shopper" кино Канны кино наадамд танилцуулагдсаны дараа үзэгчид дургуйцлаа илэрхийлж, муу үнэлгээ өгч байсан юм. Тэгвэл шүүгчид үзэгчидтэй санал нийлсэнгүй. Ассайас шилдэг найруулагчийн шагналыг Кристиан Мунжиутай "хуваасан" байна. Тэрээр "Graduation" киногоороо 69 дэх Канны кино наадмаас мөн л шилдэг найруулагчийн шагнал хүртжээ.

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 3)

"Jury Prize" буюу шүүгчдийн тусгай шагналыг энэ удаад "American Honey" киноны найруулагч Андреа Арнольдс авлаа. Харин шилдэг эмэгтэй жүжигчнээр Жаклин Хосе "Ma' Rosa" киноны дүрээрээ хүртсэн бол, Шахаб Хоссейни "The Salesman" киногоороо шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарчээ. Үүнээс гадна, Асхар Фархадигийн "The Salesman" кино шилдэг зохиолтой бүтээлээр тодорсон юм.

Сонирхуулахад, энэ жил Канны кино наадам "Honorary Palme d'Or" хүндэтгэлийн шагналыг Франц жүжигчин Жан-Пьер Леод өгсөн байна.

Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 4)Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 5)Канны 69 дэх удаагийн кино наадмын ялагчид тодорлоо (фото 6)

цааш үзэх