Хайх

Каннын кино наадмын шүүгчид тодорлоо: Кирстен Данст, Мадс Миккельсен болон бусад

Каннын кино наадмын шүүгчид тодорлоо: Кирстен Данст, Мадс Миккельсен болон бусад

Бүрэн жагсаалт гарлаа

Text: Бюро 24/7


Зураг:

Каннын кино наадмын зүгээс шүүгчдийн бүрэлдэхүүний жагсаалтыг олон нийтэд зарласан байна. Жорж Миллерээр ахлуулсан шүүгчид 69 дэх кино наадмын ялагчдыг тодруулах болно

Энэ удаад шүүгчдийн багт жүжигчин Кирстен Данст, Ванесса Паради, Валерия Голино, Мадс Миккельсен, Дональд Сазерленд багтсан байна. Түүнчлэн, найруулагч Арно Деплешен, Ласло Немеш болон продюсер Катаюн Шахаби нар шүүгчдийн бүрэлдэхүүнд оржээ. Мөн наадмын шүүгчдийн багийг Жорж Миллер тэргүүлж байгаа бөгөөд тэд хамтдаа Каннын 69 дэх удаагийн кино наадмын ялагчдыг тодруулах юм.

Энэ жилийн 69 дэх удаагийн кино наадамд нийт 21 кино өрсөлдөж байгаа. Эдгээр кинонууд дотор Педро Альмодовар, Шон Пенн болон Жармушийн ах дүүсийн бүтээсэн кинонууд бий. Харин энэ удаагийн Каннын кино наадмыг Вуди Аллены "Café Society" нэртэй кино нээх болно.

цааш үзэх