Хайх

Алтан бөмбөрцөг нэр дэвшигчдээ зарлалаа

Алтан бөмбөрцөг нэр дэвшигчдээ зарлалаа

73 дах удаагийн

Text: Б.Амина


Зураг:

Лос Анжелес хотод Алтан бөмбөрцөг кино наадам Mad Max: Fury Road, The Martian, The Revenant болон бусад кинонууд нэр дэвшсэн жагсаалтыг дэлгэлээ

Лос Анжелес хотын "The Beverly Hilton" зочид буудалд 73 дах удаагийн Алтан бөмбөрцөг наадмын нэр дэвшигчдийг зарлалаа. Хамгийн гол шагнал "Шилдэг кино" төрөлд Room, Spotlight, Carol, Mad Max: Fury Road, The Revenant зэрэг кинонууд өрсөлдөхөөр болсон байна. Кейт Бланшеттын тоглосон Carol кино хамгийн олон төрөл буюу таван төрөлд нэр дэвшжээ.

Харин "Шилдэг найруулагч" төрөлд Тодд Хейнс (Carol), Алехандро Гонсалес Иньярриту (The Revenant), Ридли Скотт (The Martian), Томас МакКарти (Spotlight) нар тус тус нэр дэвшсэн байна. "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд Кейт Бланшетт, Руни Мара, Алисия Викандер, Женнифер Лоуренc, Эми Шумер болон бусад жүжигчид өөр өөр төрлүүдэд нэр дэвшлээ. Эрэгтэй жүжигчдийн хувьд Леонардо ДиКаприо, Майкл Фассбендер, Эдди Редмэйн, Кристиан Бэйл, Стив Карелл, Мэтт Дэймон, Аль Пачино нараас ялагч тодроно.            

Алтан бөмбөрцөг нэр дэвшигчдээ зарлалаа (фото 1)

Алтан бөмбөрцөг нэр дэвшигчдээ зарлалаа (фото 2)

"Шилдэг кино зохиол" төрөлд Spotlight, Steve Jobs, The Hateful Eight, Room, The Big Short зэрэг кинонууд багтжээ.

Алтан бөмбөрцөг наадмын уламжлал ёсоор шилдэг цувралыг мөн шалгаруулдаг. Үүнд Empire, Game of Thrones, Mr. Robot, Mozart in the Jungle, Orange Is the New Black, Silicon Valley болон бусад цувралууд нэр дэвшлээ.

Дашрамд дурьдахад 73 дах удаагийн Алтан бөмбөрцөг наадам нэгдүгээр сарын 10-нд болно.

Алтан бөмбөрцөг нэр дэвшигчдээ зарлалаа (фото 3)

 

цааш үзэх