Хайх

“Barbenheimer” кино ирэх онд цацагдана

“Barbenheimer” кино ирэх онд цацагдана

Text: Buro.Mongolia


Энэ жил найруулагч Кристофер Ноланы “Oppenheimer” болон Грета Гервигийн “Barbie” кинонууд нэг өдөр нээлтээ хийж, олон нийтийг талцуулаад амжсан. Тэс өөр жанрын бүтээлүүдээс алийг нь эхлээд үзэхээ мэдэхгүй байсан үзэгчдийн дунд “Barbenheimer” хэмээх хошигнол үг тренд болж meme зураг, бичлэгүүд сошиал ертөнцөөр тархан хэсэгтээ л шуугиулаад амжсан билээ.

Харин ирэх онд найруулагч Чарльз Бэнд егөөдсөн инээдмийн жанрын “Barbenheimer” киног үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буйгаа мэдэгджээ. Тэрээр энэ талаар “ ‘Barbenheimer’ киног хийж байгаа гэдэг маань 100 хувь үнэн мэдээлэл. Тэнэг зүйл гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ Барбигийн хөгжилтэй өнгө аяс болон Оппенхаймерын харанхуй, жихүүдэс хүргэм дүр төрхийн нийлбэр үнэхээр сонирхолтой байх болно” гэжээ. Мөн тус киног маш бага төсөвтэйгөөр богино хугацаанд бүтээж байгаа тул олон нийт “мөнгө олох гэсэн явуургүй санаа” хэмээн үзэхгүй гэдгээ илэрхийлж байгаа гэнэ.

Сонирхуулахад, кинонд "Доллтопиа" хэмээх ертөнцөд амьдардаг ухаалаг эрдэмтэн барби Бэмби Барбенхаймер хүүхдүүд тоглоомууддаа харгис хэрцгий хандаж байгаад ундууцан хүний ертөнцөд очиж атомын бөмбөг зохион бүтээж байгаагаар үйл явдал өрнөх аж.

“Barbenheimer” кино ирэх онд цацагдана (фото 1)
“Barbenheimer” кино ирэх онд цацагдана (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх