Хайх

Black Panther киноны шинэ анги 11-р сарын 11-нд нээлтээ хийнэ

Black Panther киноны шинэ анги 11-р сарын 11-нд нээлтээ хийнэ

ВАКАНДА ҮҮРД

Text: Buro.Mongolia


Африк гаралтай америк жүжигчид ихэнх дүрийг нь бүтээсэн гэдгээрээ онцлогтой "Black Panther" киноны эхний анги 2018 онд цацагдсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын наадмаас шилдэг киноны шагнал хүртэж явсан түүхтэй. Тэгвэл дөрвөн жилийн урт удаан хүлээлтийн эцэст энэхүү киноны хоёрдугаар анги "Black Panther: Wakanda Forever" нэртэйгээр энэ оны арван нэгдүгээр сарын 11-ний өдөр кино театруудад нээлтээ хийх болсноо албан ёсоор зарлалаа. Киноны гол баатар буюу T’Чаллагийн дүрд тоглосон жүжигчин Чедвик Боузман дөрвөн жилийн турш бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцсэний эцэст 2020 оны наймдугаар сард 43 насандаа таалал төгсөж фенүүдийнх нь хувьд томоохон гарз тохиосон. Тэгвэл гол дүрийн жүжигчин ийнхүү таалал төгссөн нь цувралын ирээдүйг нэлээд эргэлзээтэй болгосон хэдий ч 2020 оны аравдугаар сард Чедвик Боузманы гэгээн дурсгалд зориулан Black Panther-ын шинэ ангийг хийнэ гэдгээ Disney+ Twitter хуудсаараа дамжуулан зарласан билээ.

Өчигдөрхөн буюу аравдугаар сарын гуравны өдөр цацагдсан Black Panther: Wakanda Forever киноны хоёр дахь албан ёсны трейлэрийг хүлээн авч үзнэ үү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх