Хайх

Кино шүүмжлэгчид 21-р зууны шилдэг 100 цуврал киног нэрлэлээ

Кино шүүмжлэгчид 21-р зууны шилдэг 100 цуврал киног нэрлэлээ

BBC-ийн жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг: BBC

Их Британийн BBC агентлаг 21-р зууны шилдэг 100 цуврал киноны жагсаалтыг танилцууллаа. Энэхүү рейтингийг кино шүүмжлэгчид, нийтлэлчид, сэтгүүлчид, кино академийн гишүүд гээд нийт 43 орны 206 кино урлагийн мэргэжилтний сонголтоор тодруулсан байна.

Санал асуулгад нийт 100 эмэгтэй, 104 эрэгтэй, хоёр "non-binary" буюу хүйсийн аль нэг ангилалд хамаараагүй хүн оролцжээ. Оролцогч тус бүр дуртай 10 цувралаа нэрлэсэн бөгөөд BBC тэдгээрээс хамгийн олон удаа дурдагдсан бүтээлүүдийг сонгон жагсаалтаа бүрдүүлсэн байна.

Шилдэг цуврал киноны тэргүүн байранд 2002-2008 оны хооронд гарч байсан HBO сувгийн “The Wire” цуврал жагссан юм. Энэхүү цувралын үйл явдал Балтимор хотын цагдаагийн байгууллагын ажилчдын талаар өгүүлдэг. Хоёрдугаар байрыг AMC сувгаар цацагдсан, нийт долоон улиралтай “Mad Men” цуврал эзэлсэн байна. Уг цуврал дөрвөн удаа Emmy шагналыг хүртсэн билээ.

Жагсаалтын гуравдугаар байранд “Breaking Bad” жагсжээ. Энэхүү цуврал нь үзэгчид болон кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч, АНУ-ын шилдэг цуврал киноны нэгээр шалгарч байсан юм. Дөрөвдүгээр байранд Их Британийн инээдэм болон драмын “Fleabag” цуврал шалгарсан байна.

Харин дараагийн зургаан байранд “Game of Thrones”, “I May Destroy You”, “The Leftovers”, “The Americans”, “The Office”, “Succession” зэрэг цувралууд жагсжээ.

Бүрэн жагсаалттай энд дарж танилцана уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх