Хайх

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye

Text: Buro.Mongolia


BTS, Enhypen, Le Sserafim, NewJeans зэрэг Өмнөд Солонгостоо төдийгүй дэлхийд алдартай хамтлагийг төрүүлсэн HYBE энтертайнмент болон АНУ-ын томоохон Geffen Rocords нар хамтран “The Debut: Dream Academy” шоуг зохион байгуулсан билээ. Тус шоу нь шинэ охидын хамтлаг төрүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг дэлхий даяар өрнүүлж 120,000 гаруй авьяастны танилцуулгаас шилдэг 20 охидыг шалгаруулаад байсан юм. Тухайн оролцогчид 12 долоо хоногийн турш дуу болон бүжгийн шалгаруулалтад хүч сорин салбарын мэргэжилтнүүд болон үзэгчдийн саналаар хасагдсаар шилдэг 10 оролцогч үлдсэн билээ. Ийнхүү өнгөрөгч Бямба гарагт шилдэг 10-аас дебют хийх зургаан гишүүнийг сонгож Katseye нэрэн дор шинэ охидын хамтлагийг байгуулаад байна.

Тэдний өрсөлдөөн, хамтлаг бий болж буй үйл явцыг баримтжуулсан цуврал Netflix платформ дээр 2024 оны зун гарахаар товлогджээ. Бүтээлийг алдарт Надиа Халлгрен найруулах ба тэрээр өмнө нь Мишель Обамагийн талаар өгүүлэх “Becoming” баримтат кино дээр ажиллаж байснаараа алдартай билээ.


Даниэла

Улс: АНУ

Нас: 19

Орд: Мэлхий

MBTI: ENFJ-A

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 1)

Жиоржиа мужийн Атланта хотод төрж өссөн Даниэла Аванзини нь дөрвөн настайгаасаа анх бүжиглэж эхэлсэн билээ. Түүний ээж Дэлхийн цэнгээнт бүжгийн уралдаанд тэргүүлсэн анхны Куб гаралтай эмэгтэйгээр тодорч байсан бөгөөд Даниэлад бүжгийн “А” үсгийг нь зааж байжээ. Даниэла бага насандаа “America’s Got Talent”, “So You Think You Can Dance: The Next Generation” шоунд оролцож олны нүдэнд өртөж байсан. Улмаар 11 настайдаа үкүлэлэ хөгжимтэй дуулж буй бичлэгээ цахим орчинд нийтлэх болсон. Тэрээр унаган англи болон испани хэлтэй.

Даниэла “The Debut: Dream Academy” шоуны үеэр BLACKPINK хамтлагийн “Pink Venom”, Le Sserafim-ын “Fearless”, мөн Pussycat Dolls-ын “Buttons” уран бүтээлүүдийг толилуулсан билээ.


Манон

Улс: Швейцар

Нас: 21

Орд: Мэлхий

MBTI: ENFJ

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 2)

Манон Баннерман англи болон герман хэлтэй бөгөөд 15 наснаасаа хойш дуу бичдэг байжээ. Түүний ээж швейцар болон итали гаралтай бол аав нь Ганагийн уугуул билээ. Маноны гэр бүлд олон улсын соёлын онцлог шингэсэн байдаг нь түүнд өөртөө итгэл итгэлийг олгож чаддаг гэнэ. Тэрээр 2020 онд мөрөөдөлдөө бууж өгөхгүй байх тухай дуу бичиж байсан нь ийнхүү хэдхэн жилийн дараа биеллээ олох сууриа цутгаад байгаа юм.

Манон шоуны үеэр Robyn-ы “Dancing on My Own”, Билли Айлишийн “Happier Than Ever”, Le Sserafim-ын “Fearless”, The Pussycat Dolls-ын “Buttons” гэх уран бүтээлийг толилуулсан билээ.


Лара

Улс: АНУ

Нас:18

Орд: Хилэнц

MBTI: ESTP-A

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 3)

Энэтхэг гаралтай АНУ-д төрж, өссөн Лара Раж бол дөрвөн настайгаасаа хойш поп од болохыг хүсэж мөрөөддөг байсан нэгэн. Түүний хамгийн тухтай газар нь хөгжмийн студи байсан гэдэг. Өсөж том болох явцдаа тэрээр энтертайнмент болон дуу хөгжмийн салбарт өөр шиг нь энэтхэг гаралтай уран бүтээлчид байхгүй байгаад сэтгэл санаагаар унадаг байснаа хуваалцсан юм. Гэсэн ч үүнийг бэрхшээл гэж харалгүй хөгжмөө хийн урагшилсаар Мишель Обамагийн өсвөр насны охидод боловсрол олгох замаар тэднийг чадавхжуулах зорилготой Олон улсын охидын холбоонд элсэж чаджээ. Лара энэтхэг охидод бүх зүйл боломжтой гэдгийг өөрийн биеэр харуулахыг хүсдэг.

Шоуны үеэр тэрээр Paramore-ын “Still Into You”, Les Sserafim-ын “Antifragile”, Деми Ловатогийн “Confident” зэрэг бүтээлийг толилуулсан юм.


Меган

Улс: АНУ

Нас: 17

Орд: Хумх

MBTI: ISTP

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 4)

Хавай мужийн Хонолулу хотоос гаралтай Меган Скендэл нь дөрвөн настайгаасаа хойш бүжиглэж эхэлжээ. Тэр бага байхаасаа модель хийх, жүжиглэх болон үкүлэлэ хөгжим тоглох дуртай байв. Меган ээжээсээ хамгийн ихээр үлгэр дуурайлал авдаг бөгөөд маш их талархаж явдгаа шоуны үеэр дурдсан юм.

“The Debut: Dream Academy”-гийн үеэр тэрээр BLACKPINK-ын “Pink Venom”, Le Sserafim-ын “Antifragile” болон Деми Ловатогийн “Confident” бүтээлийг толилуулсан билээ.


Софиа

Улс: Филиппин

Нас: 20

Орд: Матар

MBTI: ENFP

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 5)

Софиа Лафортеза Филиппин улсын Манилад төрж өссөн бөгөөд унаган англи болон тагалог хэлтэй. Софиа дуу хөгжимтэй гурван настай байхдаа танилцаж үүнийгээ “миний анхны хайр” хэмээн нэрийддэг. Шоуны үеэр тэрээр шагайндаа бэртэл авсан ч илүү их эрч хүч, урам зоригтойгоор эргэн ирж шүүгчид, үзэгчдийн хайр хүндэтгэлийг татаж чадсан. Энэ нь түүнийг шүтэн бишрэгчид болон шүүгчдээс авсан саналын тоогоороо тэргүүлэхэд томоохон түлхэц болсон. Софиа бол дуулах, бүжиглэх болон өөрийн хүчтэй харизмаараа гоц цойлсон оролцогчдын нэг юм.

Тэрээр сонгон шалгаруулалтад Paramore-ын “Still Into You”, Le Sserafim-ын “Antifragile”, The Pussycat Dolls-ын “Buttons” дуугаар оролцсон билээ.


Юн Чэ

Улс: Өмнөд Солонгос

Нас: 15

Орд: Нум

MBTI: ESTP

Дэлхийд нэрээ цуурайтуулах шинэ хамтлаг төрөв үү?: Олон үндэстний гишүүдтэй Katseye (фото 6)

Чон Юн Чэ нь Солонгос улсад төрж өссөн ба үзэгчдэд урам зориг өгсөн уран бүтээлч болох хүсэлтэй болохоо шоуны үеэр хуваалцаж байсан. Тэрээр тайзан дээр гарах маш их дуртай бөгөөд өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөхийг хүсдэг нэгэн.

Юн Чэ “The Debut: Dream Academy”-д NewJeans хамтлагийн “OMG”, Le Sserafim-ын “Antifragile”, Деми Ловатогийн “Confident” бүтээлээр оролцсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх