Хайх

“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлгийн гэнэтийн бэлэг юу вэ?

“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлгийн гэнэтийн бэлэг юу вэ?

Text: Buro.Mongolia


“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлэг тун удахгүй үзэгчдэд хүрэхэд бэлэн болсныг Netflix дуулгалаа. Өмнөх бүлгийн төгсгөлийн ээдрээ кино сонирхогчдын дунд өндөр хүлээлтийг бий болгож, киноны өрнөлтэй холбоотой олон янзын таамаг үүсээд буй билээ. Тэгвэл шинэ бүлгийн гэнэтийн бэлгүүд юу байх талаарх “бор шувуу”-г уншигчдадаа хүргэе.


Эмилигийн “Лондоны хайр дурлал”-ын хувь заяа хэрхэх вэ?

“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлгийн гэнэтийн бэлэг юу вэ? (фото 1)

Уг бүлгийн бүх хайрын шувуухай удахгүй цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах нь тодорхой боловч Лондоноос нисэж ирсэн дурлалт болжмор Альфи шинэ ангиудад байх эсэх нь эргэлзээтэй хэвээр. Өмнөх бүлгийн сүүлчийн ангийн хаалгыг чанга хаагаад явсан түүний ирээдүйн талаар уг киноны найруулагч Deadline-д өгсөн ярилцлагадаа:

“Эмилигийн Парист үлдэх шалтгаануудын нэг бол гарцаагүй Альфи. Би түүнийг шоуны хаалгыг гаднаас нь хаагаад сураггүй алга болно гэж бодохгүй байна. Бүх дүрүүд маань хоорондоо ээдрээт замаар холбогдсон байгаа” хэмээжээ.


Шинэ ангиудын өрнөл хаашаа эргэх вэ?

“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлгийн гэнэтийн бэлэг юу вэ? (фото 2)

Найруулагчийн өнцгөөс, “Эмили хайр дурлалын төлөө биш карьерынхаа төлөө Парист ирсэн учраас хэрхэн тэнцвэрээ хадгалах вэ гэдэг чухал асуулт. Нэгэн дээвэр дор амьдардаг найзууд болон хосын харилцааны хувьд тэд тийм ч амархан дурлалын гурвалжнаасаа салахгүй. Камиллын хөл хүнд болсон тухай гэнэтийн мэдээ хэр жин дарахыг хэн мэдэх вэ. Бид түүний шинэ хайр София болон Силвигийн нөхөр Лорент нарт илүү анхаарал хандуулах болно. Минди Eurovision-ы тайзнаа дуулахын тулд хуучин найз залуутайгаа нийлэх үү, эсвэл шинэхэн дурлалдаа шатсан хэвээр байх уу гэдэг их чухал. Учир нь шинэ бүлгээ бид Eurovision-ээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа” хэмээн өгүүлжээ.


Энэхүү бүлгээр Эмилигийн үлгэр төгсөх үү?

“Emily in Paris”-ийн дөрөвдүгээр бүлгийн гэнэтийн бэлэг юу вэ? (фото 3)

Уг асуултад найруулагч хариулахдаа, “Цуврал цааш үргэлжилнэ гэдэгт би итгэлтэй байна. Киноны маань бүх баатрууд 'одоо хангалттай' гэж үзсэн цагт үлгэр жаргах болно” гэжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх