Хайх

Ерөнхийлөгч Обама \"Running Wild with Bear Grylls\"-д орно

Ерөнхийлөгч Обама "Running Wild with Bear Grylls"-д орно

Амьд мэнд үлдэх

Text: Б.Амина


Зураг:

Барак Обама экстрим аяллын реалити шоунд оролцож, хөтлөгчийн хамт Аляскад хоёр өдрийг өнгөрөөнө

Энэ удаад Беар Гриллс АНУ-ын төрийн тэргүүний хамт аз турших гэж байна. Барак Обама шоуны хөтлөгчтэй хамт дэлхийн хамгийн алслагдмал газруудын нэг рүү очих гэнэ. Ерөнхийлөгчийн оролцож буй нэвтрүүлгийн тусгай дугаарыг Аляскад хийх болсон шалтгаан нь дэлхийн дулааралд хүмүүсийн анхаарлыг татахад оршиж байгаа аж.

Беар төслийн  нэвтрүүлгийн дугаар бүр зургаан оролцогчийн нэгтэй хамт алс хол, хүрч очиход бэрх газруудаар явдаг билээ. Тэдгээр нь уулс, ширэнгэн ой, эсвэл зэрлэг байгальтай газар нутаг байдаг. Шоунд Зак Эфрон, Бен Стиллер, Ченнинг Татум, Кейт Уинслет болон Кейт Хадсон зэрэг одод өмнө нь оролцож байсан юм. 

Ерөнхийлөгч Обама "Running Wild with Bear Grylls"-д орно (фото 1)

Дашрамд дурдахад, Барак Обама Америкийн хойд нутгийн хамгийн өндөр Аляска ууланд уугуул оршин суугчдых нь өгсөн нэрийг албан ёсоор буцаан өгөх биз ээ. Мак-Кинли уулыг Денали хэмээн нэрлэх гэсэн 40 жилийн маргаан үргэлжилж байгаад тэр цэг тавих болов уу?

цааш үзэх