Хайх

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ?

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ?

18 жилийн дараа дахин дэлгэцнээ

Text: Buro.Mongolia


“Legally Blonde” киноны гуравдугаар анги хэзээ гарах вэ?

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

“Legally Blonde” киноны шинэ анги 2020 онд үзэгчдийн хүртээл болох төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон юм. Одоогийн байдлаар Variety-ийн мэдээллэснээр уг бүтээлийг 2022 оны тавдугаар сард бэлэн болгохоор төлөвлөж байна.

Эргэн сануулахад, “Legally Blonde”-ын нэгдүгээр анги 2001 онд дэлгэцнээ гарч байсан ба дэлхий даяар 141 сая ам.долларын ашгийг олсон амжилтыг гаргасан билээ.

Зохиолч, найруулагчаар хэн ажиллаж байгаа вэ?

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ? (фото 2)

Алдарт “Office”, “Never have I ever” бүтээлүүдийн зохиолыг бичсэн Минди Калинг болон “Brooklyn nine-nine” цувралын Дэн Гур нар “Legally Blonde”-н гуравдугаар ангийн зохиол дээр ажиллаж байна. “Бид Эль Вудсыг 21 настай гэм хоргүй охины дүрээр мэднэ. Харин шинэ ангид тэр 42 хүрчихсэн том хүн болсон байна. Түүнийг 2020 онд хэрхэн жинхэнэ асуудлуудтай нүүр тулахыг дүрслэх нь хүндхэн даваануудын нэг байлаа” хэмээн зохиолчдын нэг Минди Калинг Elle сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон юм.

Харин найруулагчийн суудалд өмнөх ангиуд дээр ажиллаж байсан Марк Платт, Адам Сигель нар болон гол дүрийн жүжигчин Риз Уизерспун томилогджээ.

Гол дүрд хэн тоглох вэ?

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ? (фото 3)

Авхаалжтай, амбицтай хуульчийн 20 жилийн туршлагатай Эль Вудсын дүрийг Риз Уизерспун бүтээнэ. Түүнчлэн өмнөх ангиудад тоглож бидний сэтгэлд хоногшсон Женнифер Кулиж (гол дүрийн найзын дүрд), Люк Уилсон (Риз Эмметын нөхрийн дүрд) болон Бруйзэр нэртэй chihuahua нохойг киноноос хүлээн авч үзэх нь ээ. Харин шинээр Сельма Блэр (Вивиан Кенсингтон), Жессика Коффил (Марго), Мэттью Дэвис (Уорнер Хантингтон III), Эли Лартер (Брук Тейлор Виндхэм) болон Холланд Тейлор (профессор Стромвелл) нар тоглохоор болжээ.

Гуравдугаар ангид юуны талаар өгүүлэх вэ?

Эль болон Эммет хоёрын хайр дурлалын роман хэрхэн үргэлжлэх талаар Уизерспун “Тэд хүүхэдтэй болоосой гэж би хүсэж байна. Надад Ризийн жаахан хувилбарыг харна гэдэг маш сонирхолтой байна” гэж хэлсэн бөгөөд “Гуравдугаар ангиас олон төрлийн загварлаг төрхүүд болон феминист үзэл баримтлалын талаар хүлээн аваарай” хэмээн ЕТ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүнчлэн зохиолч Минди Калинг “Бид Эль Вудсыг хэрхэн дүрсэлсэн талаар үзэгчдэдээ хүргэхийг тэсэн ядан хүлээж байна. Түүний сүүлийн 20 жилийн өөрчлөлтийг харах маш сонирхолтой байсан” хэмээн онцолжээ. Ямартай ч, зохиол дээр гоц ухаантай Минди ажиллаж байгаа тул шинэхэн бүтээл хошин атлаа нэгийг бодуулсан сэтгэл хөдөлгөм хэсгүүдээр дүүрэн байна гэдэгт бид итгэлтэй байна.

“Legally Blonde” киноны 3-р ангийн талаар бид юу мэдэх вэ? (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх