Хайх

Ухаалаг Леонардо, мятрашгүй ДиКаприо

Ухаалаг Леонардо, мятрашгүй ДиКаприо

Мөн чанар

Text: Buro.Mongolia


Леонардо ДиКаприо өөрөөс нь Оскарын шагналын тухай асуухыг хориглосон тухай мэдээ саяхан гарсан билээ. Гэвч тэр хүн бүрийн хайрыг татсан хүн. Тиймээс Оскар болохоос өмнө түүнийг юу тийм сэтгэл татам болгодгыг дахин нэг харцгаая

Леонардо ДиКаприо хорь гаруй жилийн өмнөөс бидний сэтгэлийг догдлуулсаар иржээ. Дөнгөж жаал хүү байхдаа л тэр кинонд тоглосон өөрийн дүрээ тунгалаг харц, үнэн төрхөөрөө маш сайн амилуулдаг байсан. Түүний хувьд жүжиглэх, сайн амьдрах, зорилгынхоо төлөө зүтгэх гэдэг бол яг л хүн амьсгалаа авахтай адил энгийн зүйл мэт. Тэр 1989 оноос хойш телевизийн цувралуудад тоглож эхэлсэн ба 1993 онд "This boy`s life" кинонд анхны гол дүрээ бүтээхдээ шилдэг жүжигчин болж чадна гэдгээ харуулж чадсан. Энэ кинон дээр гардаг Леогийн дур булаам, ухаалаг сэргэлэн байдал, мятрашгүй чанар нь цаашдаа "Titanic", "Catch Me If You Can", "The Departed", "Inception", "The Great Gatsby", "The Revenant" гээд бүх л кинонд нь гарч ирдэг байсан. Гэвч Лео үнэхээр нэр алдрын төлөө хөөцөлдөгч биш болов уу. Шагнал гэдэг бол жирийн л нэг тодорхойлолт. Энэ зүйл амьдралд чимэг авчирдаг ч заавал ирэх ёстой зүйл биш билээ. Харин амьдралд заавал байх ёстой олон зүйл түүнд бий. Тэдгээр Леогийн мөн чанарыг илтгэх зүйлс юу болохыг хамтдаа дахин нэг харцгаая.

Леонардо анх ээжтэйгээ мэндлэхэд ээж нь Италид, UFFIZI музейд, Леонардо Да Винчигийн уран зургийг үзэж байжээ. Эхийнхээ хэвлийд байсан Лео энэ үед л анх хөдлөн, хөлөө өшиглөсөн учир ээж нь түүнд энэхүү нэрийг хайрлажээ.

Ээжийгээ хайрладаг эр хүнийг бүх эмэгтэйчүүд хайрладаг гэдэг. Харин Лео бол жинхэнэ ээжийн хайртай хүү юм. Тэр эмээдээ ч мөн адил маш их хайртай. Амьд сэрүүн байхад нь үргэлж ачлалт сэтгэлээр хандаж, эмээгээ маш их баярлуулдаг байжээ.

Ухаалаг Леонардо, мятрашгүй ДиКаприо (фото 1)

Лео багадаа захын, аюултай дүүрэгт гэмт хэрэг, мансууруулах бодисны хорт нөлөөг харж өссөн учир үргэлж үүний эсрэг зогсдог. Тэр Тhe Wolf Of Wall Street кинонд тоглохдоо мансууруулах бодис хэрхэн үйлчилдэг талаар хичээл заалгаж байсан. Учир нь тэр огт хэрэглэж мэддэггүй аж.

Лео "Би дэлхийд юу дутагдаж байгааг сайн мэднэ" гэж Бюро 24/7-д ярилцлага өгснийг та уншсан байх. Энэ бол зүгээр хоосон үг биш. Тэрбээр 2010 онд болсон газар хөдлөлтөнд гурван сая доллар, 2014 онд Далайн амьтдыг аврах хөдөлгөөнд гурван сая доллар, Ази тивийн ирвэс хамгаалах санд нэг сая доллар хандивласан.

Тэр аварга том яст мэлхий тэжээдэг.

Леод мөн LDF буюу Leonardo DiCaprio Foundation гэх маш сонирхолтой дуудлага худалдаа өрнүүлж, цуглуулсан хөрөнгөө дэлхийн дулаарлын эсрэг үйлсэд зориулдаг сан бий. LDF сангийн 2015 оны дуудлага худалдаа нийт 40 сая ам.долларыг цуглуулж чадсан. 

Ухаалаг Леонардо, мятрашгүй ДиКаприо (фото 2)

Тэр 19 настайгаасаа хойш шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг татаж, өдгөө 41 нас хүрсэн ч үзэгчдийнхээ зүрхийг догдлуулсан хэвээр байна.

Лео Германаар маш сайн ярьдаг.

Леонардо кофенд дурлагч бөгөөд сайн чанарын кофены үр боловсруулдаг өөрийн гэсэн бизнестэй.

Тэрбээр жүжигчний мэргэжлээсээ гадна чөлөөт цагаараа богино хэмжээний зохиол, өгүүлэл бичих дуртай.

ДиКаприо 183 см өндөртэй. Эрэгтэй хүний байх хамгийн тохиромжтой өндөр биш гэж үү?

цааш үзэх