Хайх

Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ?

Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ?

Text: Buro.Mongolia


Охид бүрийн сэтгэлд хоногшсон хамгийн алдартай романтик инээдмийн кинонуудын тоонд “Mean Girls” зүй ёсоор ордог. Дэлгэцнээ цацагдаад 19 жилийн нүүрийг үзэж байгаа хэдий ч одоо хүртэл үнэлгээ нь буураагүй яваа тус киноны зарим хэсгүүд болон алдартай эшлэлүүд нь жил бүр сошиал орчинд тренд болдог билээ. Тэгвэл тус бүтээлийг мюзикл кино болгон дахин шинэчлэн бүтээж байгаа талаар та магадгүй дуулсан байх. Уг мэдээ цацагдсан даруйд үзэгчид "ямар жүжигчид тоглох бол, ямар түүхийг өгүүлэх бол" хэмээн олон таамаг дэвшүүлэн, багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тиймээс уншигчдадаа зориулан “Mean Girls” мюзикл киноны талаар онцлон хүргэж байна.

Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Үйл явдалд юу гарах вэ?

2004 онд цацагдаж байсан “Mean Girls” киноны үйл явдал Кэйди Хирон хэмээх даруухан охин шинэ хот, шинэ сургуульд дасан зохицохынхоо хажуугаар сургуулийн алдартай охидын бүлгэмд элсэж буйгаар өрнөдөг. Тэгвэл шинэчилсэн хувилбар нь анхны ангийнхаа үйл явдалтай яг ижилхэн түүхийг өгүүлэх болно. Харин тус киноны нэг ялгаатай зүйл нь дуу хөгжмөөр дүүрэн мюзикл хэлбэрээр хийгдэж буйд оршиж байгаа юм.

Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 2)
Mean Girls (2004)
Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 3)
Mean Girls (2024)

Ямар жүжигчид дүр бүтээсэн бэ?

Үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлтийг үүсгэж байсан зүйлүүдийн нэг бол дүрийн сонголт байв. Мэдээж “Mean Girls” киног жүжигчин Линдси Лохан, Рэйчел Макадамс, Аманда Сейфрид, Лэйси Чеберт наргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үүнээс улбаалан киноны шүтэн бишрэгчдээс гадна кино багийнхан дүрийн сонголт дээр өндөр шалгуур тавьж байсан юм.

Ийнхүү сургуулийн хатан хаан Режина Жоржийн дүрд жүжигчин Рене Рапп, түүний найз охид Карен Шетти, Гретчен Винерс нарын дүрд жүжигчин Авантика Ванданапу, Бэбэ Вуд нар тоглохоор болжээ. Харин киноны маань гол баатар Кэйди Хиронд жүжигчин Ангури Райс, түүний дурлалт залуу Аарон Самуэлсд жүжигчин Кристофер Брини нар дүр бүтээхээр болсон аж. Мөн киноны гол зангилаа болсон Режина Жоржийн хамгийн том үзэн ядагчид Жанис Имимике, Дэмиан Хаббард нарт жүжигчин Аули Кравальхо, Жакел Спиви тоглохоор болсон байна.

Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 4)
Режина Жоржийн дүрд жүжигчин Рене Рапп
Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 5)
Кэйди Хиронд жүжигчин Ангури Райс
Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 6)
Карен Шетти дүрд жүжигчин Авантика Ванданапу
Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 7)
Гретчен Винерс дүрд жүжигчин Бэбэ Вуд
Шинээр цацагдах гэж буй “Mean Girls” киноны талаар бид юу мэдэх вэ? (фото 8)
Аарон Самуэлсд жүжигчин Кристофер Брини

Анхны жүжигчдийн бүрэлдэхүүнээс хэн эргэн ирж байгаа вэ?

Шинэчилсэн хувилбарт математикийн багш хатагтай Норберигийн дүрийг бүтээсэн Тина Фей, захирал багш Дуваллын дүрийг бүтээсэн Тим Мэдоуз нар дахин тоглож байгаа юм.

Харин “The Plastics”-ын охид тус кинонд дүр бүтээсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч жүжигчин Аманда Сейфрид “Entertainment Tonight” нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ “Хэрвээ ‘Mean Girls’ киноны шинэ хувилбарт биднийг дахин дүр бүтээгээч гэж асуувал Линдси, Рэйчел, Лэйси бид дөрөв тоглоход 100% бэлэн байгаа гэдгээ хэлмээр байна. Бид халуухан, хөгжилтэй ээж нарын дүрийг бүтээж болно шүү дээ” хэмээн хошигнон хэлжээ.

Сонирхуулахад, жүжигчин Аманда Сейфрид, Линдси Лохан, Лэйси Чеберт нар өнгөрөгч сард цацагдсан Walmart+ дэлгүүрийн "Mean Girls" киноны сэдэвтэй зар сурталчилгаанд тоглож шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан билээ. 


Хэзээ цацагдах вэ?

"Mean Girls" кино 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийнэ. Мөн тус бүтээл анх Paramount+ стриминг платформоор цацагдах төлөвтэй байсан ч өнгөрөгч есдүгээр сард зөвхөн кино театруудаар нээлтээ хийх болсноо зарласан юм. 


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх