Хайх

“Star Wars” цувралын спин-офф “Lando” бүрэн хэмжээний кино болж гарна

“Star Wars” цувралын спин-офф “Lando” бүрэн хэмжээний кино болж гарна

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч долоодугаар сард “Star Wars” цувралын Ландо Калриссианы залуу насны адал явдлыг харуулах  “Lando” найман ангит цуврал гарна хэмээн Disney болон Lucasfilm-ээс мэдэгдсэн билээ. Гэвч тус төслийн төлөвлөгөөнд өөрчлөлт орж бүрэн хэмжээний кино болон гарахаар болсон гэдгийг мэдээллээ. Учир нь одоо Холливүүдэд ид өрнөж буй зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас үүдэн зураг авалт болон зохиолын хувьд ажил саатаж байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн аж.

Хамгийн анх Ландо Калриссианы дүрийг жүжигчин Билли Ди Уильямс 1980 оны “The Empire Strikes Back” киногоор танилцуулж байсан бол дуучин, жүжигчин Дональд Гловер 2018 онд гарсан “Solo: A Star Wars Story” кинонд анх Ландо Калриссианы залуу насны дүрийг амилуулж байв. Харин удахгүй нээлтээ хийх “Lando” бүтээлд Дональд Гловер голлон дүр бүтээх ба Билли Ди Уильямс гарах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

“Star Wars” цувралын спин-офф “Lando” бүрэн хэмжээний кино болж гарна (фото 1)
“Solo: A Star Wars Story”

Дональд Гловер өнгөрсөн дөрөвдүгээр сард GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Ландогийн дүрийг бүтээсэн минь үнэхээр нэр төрийн хэрэг. Түүний дүрд дахин тоглох гэж байгаадаа догдолж бас сандарч байна. Ландо маш харизмтай бас хөгжилтэй гэдгийг үзэгчид сайн мэднэ. Хэрвээ Ландо бодит амьдрал дээр байсан бол би эргэлзэлгүйгээр түүнтэй цагийг өнгөрөөж, магадгүй аль хэдийн сайн найзууд болчихсон байгаа. Саяхан хөл хорио, цар тахлын үеэр цаг хугацаа гэдэг үнэхээр үнэ цэнтэй гэдгийг маш сайн ойлгож авсан. Тийм учраас дургүй зүйлээ хийж их цалин авч байснаас дуртай зүйлээ хийж, хайртай хүмүүстэйгээ хамт байсан нь хамаагүй дээр гэдгийг ойлгосон” хэмээжээ.

“Star Wars” цувралын спин-офф “Lando” бүрэн хэмжээний кино болж гарна (фото 2)
Дональд Гловер

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх