
The Conjuring киноноос сэдэвлэсэн цуврал бүтээгдэнэ
Хамгийн алдартай аймшгийн кинонуудын нэг болох The Conjuring бүтээлийг HBO Max-ийн зүгээс телевизийн цуврал болгон шинэчлэхээр болжээ. Тэгвэл тус цувралын зохиолч, гүйцэтгэх продюсераар Нэнси Уон ажиллахаар болсон ба мөн WandaVision, The Nevers зэрэг бүтээл дээр ажиллаж байсан Петер Камерон болон Камерон Сквайрс зохиолчдын багт нэгдэж байна.
Одоогоор цувралын үйл явдал болон жүжигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдаагүй байгаа бөгөөд үүнд HBO Max-ийн зүгээс албан ёсны тайлбар өгөхөөс татгалзжээ.
Мөн саяхан The Conjuring: Last Rites кино албан ёсоор үзэгчдийн хүртээл болж, тус кино нь нээлтийн эхний долоо хоногтоо 194 сая ам.долларын орлого олж, Стивен Кингийн It бүтээлийг давсан түүхэн дэх хамгийн өндөр орлоготой аймшгийн киноны нээлтээр нэрлэгдээд буй.