Хайх

“Wonder Woman” DC Comics-ийн цоо шинэ хит болох төлөвтэй байна

Шинэ трейлер

Text: Buro.Mongolia


Warner Bros. кино компаний бүтээсэн "Wonder Woman" киноны албан ёсны цоо шинэ трейлер цацагдлаа

Үнэнийг хэлэхэд, DC Comics-ын сүүлийн үеийн супер баатруудтай кинонууд шүүмжлэгчдээс тийм ч сайн үнэлгээ авахгүй байгаа. Жишээ нь өнгөрсөн наймдугаар сард гарсан "Suicide Squad" киног дурдаж болно. Тэгвэл хэдэн цагийн өмнө цацагдсан "Wonder Woman"-ы шинэ трейлерээс харахад энэ нөхцөл байдлыг тус кино эрс өөрчилж магадгүй. Киноны шинэ трейлерээс харахад уг бүтээл нь ирэх зуны маш том хит болж магадгүй болоод байна.

"Wonder Woman" блокбастер киноны үйл явдалд ер бусын хүчтэй Амазоны гүнж Дайана Дэлхийн дайн болж байгааг олж мэдэн, хүмүүсийг аврахаар төрөлх нутгаа орхидог. Гол дүрд Галь Гадот, Крис Пайн, Робин Райт нар тоглосон юм. "Wonder Woman" 2017 оны зургаадугаар сарын 2-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх