Хайх

Зендея хайрын гурвалжинд: Түүний тоглосон “Challengers” кино тун удахгүй нээлтээ хийнэ

Зендея хайрын гурвалжинд: Түүний тоглосон “Challengers” кино тун удахгүй нээлтээ хийнэ

Text: Buro.Mongolia


Спорт сонирхогчид болон киноны хорхойтнуудыг юу нэгтгэдэг вэ? Мэдээж хэрэг спортын сэдэвтэй кино тэдний сонирхолд нийцэх нь гарцаагүй. Энэ төрлийн дэлгэцийн бүтээлүүд төрөл бүрийн хүмүүсийг өөртөө татаж чадах niche жанрт хамрагдах нь олонтоо. Ингэхдээ бокс, усан сэлэлт, сагс, бейсбол зэрэг спортын төрлүүд түлхүү хөндөгддөгөөс газрын теннисийн төрлөөр дэлгэцийн бүтээл хийх нь бусадтайгаа харьцуулахад бага билээ. Тэгвэл “Call Me By Your Name”, “Bones and All” бүтээлээрээ алдартай Лука Гуаданьиногийн найруулсан, Зендеягийн гол дүрд нь тоглосон газрын теннисний спортын сэдэвтэй романтик инээдмийн төрлийн “Challengers” бүтээл тун удахгүй нээлтээ хийхэд бэлэн болоод байна.

Зендея хайрын гурвалжинд: Түүний тоглосон “Challengers” кино тун удахгүй нээлтээ хийнэ (фото 1)

Киноны үйл явдал

Киноны үйл явдал Зендеягийн бүтээсэн маш амжилттай яваа газрын теннисийн тамирчин Ташигийн эргэн тойронд өрнөх болно. Тэрээр өөрийн карьерын оргил хэсэг дээрээ явж байхдаа сайн найзууд болох Арт (Майк Файст) болон Патрик (Жош О’Коннор) нартай танилцаж хайрын гурвалжинд ордог. Трейлэрээс харахад тэдний харилцаа бидний үзэж заншсан энгийн нэг хайрын гурвалжин биш бололтой. Юутай ч Таши Арттай харилцаагаа гүнзгийрүүлэхээр шийдсэн нь трейлэрээс ил болох ба Таши тэмцээний үеэр бэртэл авснаар киноны үйл явдал цааш үргэлжилнэ. Хэсэг хугацааны дараа өмнө нь хайрын гурвалжинд ороод байсан Патрик Ташигийн дасгалжуулалт дор газрын теннис сурахаар болдог.

Зендея хайрын гурвалжинд: Түүний тоглосон “Challengers” кино тун удахгүй нээлтээ хийнэ (фото 2)

Хэзээ нээлтээ хийх вэ?

“Challengers” киноны нээлтийн тов 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр гарчээ. Энэ үеэр “Murder on the Orient Express”, “Cinderella”, “Thor” зэрэг бүтээлийг найруулж байсан Кеннет Бранагийн “A Haunting in Venice” бүтээл давхар нээлтээ хийхээр болжээ. “Challengers”-ын дэлхийн нээлт Венецийн кино фестиваль дээр болох өндөр магадлалтай байгаа ба найруулагч Лука Гуаданьиногийн сүүлд ажилласан “Suspiria”, “Bones & All” гэх хоёр бүтээл мөн л Венецийн кино наадам дээр танилцуулагдаж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх