Хайх

Жона Хилл, Эмма Стоун нар дахин хамтдаа кинонд тоглохоор боллоо

Жона Хилл, Эмма Стоун нар дахин хамтдаа кинонд тоглохоор боллоо

Maniac цувралд

Text: Б.Амина


Зураг:

True Detective цувралын найруулагч Кэри Фукунагагийн бүтээл Maniac цувралд Жона Хилл, Эмма Стоун нар тоглохоор болжээ

Жона Хилл, Эмма Стоун нар 2007 онд Superbad кинонд хамтран тоглож байсан бол энэ онд эргэн нэгдэхээр  болсон байна. Норвегийн Maniac цувралаас сэдэвлэн бүтээх ижил нэрт шинэ цувралыг Кэри Фукунага найруулах юм. Цувралын үйл явдалд бодит ертөнцөөс өөрийн бүтээсэн ертөнц рүү зугатах сэтгэцийн өвчтөний тухай гардаг байна. Шинэхэн цувралд Жона Хилл гол дүр бүтээх бол Эмма Стоун түүний эмчийн дүрд тоглох аж. Maniac цуврал одоогоор хоёр улирал гарахаар төлөвлөгджээ. Жона Хилл хамгийн сүүлд ах дүү Коэны бүтээл Hail, Caesar! кинонд дүр бүтээсэн бол Эмма Вуди Аллены Irrational Man кинонд тоглоод байсан билээ.

цааш үзэх