Хайх

Zoolander 2 киноны шинэ трейлерт илүү дэлгэрэнгүй зүйлс

Дерек Зуландер болон Хансел нар дахин ажилдаа

Text: Б.Амина


Зураг:

Үзэгчдийг хоёрдугаар сард болох нээлт хүртэл уйдаахгүйн тулд Paramount Pictures Дерек Зуландер болон Хансел нарын тухай инээдмийн киноны шинэ трейлерийг гаргалаа

Яг үнэнийг хэлэхэд шинэ трейлер өмнөхөөсөө нэг их ялгаагүй болжээ. Шинэ трейлерт амьдралынхаа сүүлийн мөчид ч олон нийтийн сүлжээний хүчийг мартахгүй байгаагаар гарах Жастин Бибер, трансжендер, хөмсөггүй моделийн дүрээр Бенедикт Камбербэтч нар харагдана. Магадгүй зарим нэг шинэ зүйлс буюу Пенелопа Крус тусгай ажилтан биш харин усны хувцасны модель байсан гэдгийг мэдэж болох аж. Харин түүний "high fashion"-д орох замд юу саад болсоныг трейлерээс үзээрэй.

цааш үзэх