Хайх

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд

Text: Buro.Mongolia


National Geographic сэтгүүл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Travel Photo Contest 2019 гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцууллаа. Энэ жилийн тэмцээний ялагчаар гэрэл зурагчин Веймин Чу "Гренланд дахь өвөл" бүтээлээрээ шалгарчээ. Тэрээр Гренландийн Упернавик гэх жижиг тосгон дахь өвлийн шөнийг дурандаа буулгасан юм. "Энэхүү зургийг дарах яг тэр мөч үнэхээр яруу тансаг мэдрэмж төрүүлсэн. Тосгон тэр чигтээ хүйтэн цас, анир чимээгүйд дарагдсан ч гудамжны гэрэл, өнгөлөг байшингууд зурганд дулаан уур амьсгал нэмж байсан нь үнэхээр гайхалтай" хэмээн гэрэл зурагчин Веймин Чу уран бүтээлийнхээ тухай тайлбарлажээ.

“Хот”, “Байгаль”, “Хүмүүс” гэх гурван төрөлд хуваагдсан тэмцээний “Хүмүүс” төрөлд зурагчин Хуайфен Лигийн дарсан жүжигчид бэлтгэл хийж буй зураг ялсан бол, “Байгаль” төрөлд Тамара Блазкуэз Хайкын дарсан нисэж буй хажир бүргэдийн гэрэл зураг шалгарчээ. Ингээд тэмцээний шилдэг уран бүтээлүүдтэй танилцацгаая.

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 1)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 2)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 3)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 4)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 5)

 

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 6)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 7)]National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 8)

National Geographic: 2019 оны шилдэг аяллын гэрэл зургууд (фото 9)

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх