Хайх

Super Bowl 2026 тэмцээний голлох уран бүтээлчээр Bad Bunny тодорлоо

Super Bowl 2026 тэмцээний голлох уран бүтээлчээр Bad Bunny тодорлоо

Реггетон, латино трэп, хип-хоп урсгалаар уран бүтээл туурвидаг

Text: Ц. Усанболор


АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалын тоглолт болох Super Bowl 2026 тэмцээний хөгжмийн хөтөлбөрийн headliner буюу голлох уран бүтээлчээр Пуэрто-Рико гаралтай дуучин Bad Bunny сонгогдсон байна.

Америкийн спортын хамгийн том арга хэмжээгээр нэрлэгддэг энэхүү тоглолтын үеэр дэлхий дахины анхаарлыг татсан энтертайнмент шоу зохиогдох нь уламжлал болсон. Тэгвэл ирэх жил Bad Bunny анх удаа энэ тайзнаа гарах гэж буйгаа зарлаж “Намайг бүрэн эзэмдсэн мэдрэмж байна. Энэ амжилтаа өөрөөс минь өмнө тайзнаа гарсан хэн бүхэнд, өөрийн ард түмэн, соёлдоо зориулж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

31 настай Бенито Антонио Мартинес Окасио буюу Bad Bunny хэмээх тайзны нэрээрээ алдартай уран бүтээлч нь реггетон, латино трэп, хип-хоп урсгалаар уран бүтээл туурвидаг. Тэрээр YHLQMDLG, Un Verano Sin Ti зэрэг альбомуудаараа олон улсын хөгжмийн чартуудыг тэргүүлж, Грэмми болон Латин Грэмми зэрэг олон шагнал хүртсэн чадварлаг уран бүтээлч билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх