Хайх

BBC телевиз Daft Punk-ийн тухай баримтат кино хийх тухайгаа зарлажээ

BBC телевиз Daft Punk-ийн тухай баримтат кино хийх тухайгаа зарлажээ

Алдар нэр нь дээд цэгтээ хүрчээ


Зураг: Buro 24/7 Russia

Францын электрон дуэтийн тухай Daft Punk Unchained нэртэй баримтат кино 6 сарын 24-нд дэлгэцнээ гарчээ. Кинонд гол дүрийн хоёр хөгжимчнөөс гадна Канье Уэст, Фаррелл Уильямс нар гарна

Киноны зураг авалтын тухай мэдээ өнгөрсөн жилээс сонсогдсон хэдий ч нээлтийн талаар ВВС саяхан л мэдэгджээ.
Томас Бангальтер, Ги-Манүэль Де Омем-Кристо нарын 1990-ээд оноос эхэлж, "Гремми" шагналд  хүрсэн уран бүтээлийн урт замналыг кинонд өгүүлжээ.

Зохиолыг бүтээсэн Эрви Мартин Дельпере, Марина Розенман нар зураг авалтанд Канье Уэст, Фаррелл Уильямс, Нил Рожерс, Мишел Гондри, Питер Линдберг нарыг оролцуулжээ. Оролцогч бүр Daft Punk-ийн уран бүтээлд тодорхой байр суурь эзэлсэн билээ. Тухайлбал Мишель Гондри "Around the World" дууны клипийг хийж, Фаррелл Уильямс Нил Рожерс нар дэлхий даяар хит болон "Грэмми" шагнал хүртсэн Get Lucky уран бүтээлд хамтарсан билээ.

цааш үзэх