Хайх

Бюро 24/7 Playlist: Үдшийн цагаар жолоо барихдаа сонсох дуунууд

Бюро 24/7 Playlist: Үдшийн цагаар жолоо барихдаа сонсох дуунууд

Ерөнхий редакторын санал болгох дуунууд

Text: Ө.Тодгэрэл


Ажлын урт өдрийн дараа гэртээ харих замдаа хөгжмөө тултал чангалж стрессээ тайлмаар санагдах үе танд байдаг уу? Эсвэл зүгээр л үдшийн цагаар өлссөн үедээ амттан хайхаар гарахдаа сэлүүхэн хотоор, гэрэлтэх гудамжаар юу ч бодолгүй дуртай дуугаа сонсон жолоо барих нь сэтгэл тайвшруулж, завгүй өдрийн нэгэн таатай мөч болдог шүү дээ. Мөн энэ үед таны дэргэд гэр бүлийн тань хүн, хайртай найзууд эсвэл онцгой хэн нэгэн байгаа бол үүнээс илүү хүсэх зүйл байгаа гэж үү.

Миний санал болгох энэ удаагийн плейлистэд электро-поп, инди-поп, "ambient" жанрын дуунууд R&B, "trap house jazz" бүтээлүүдтэй хосолж, ерөнхийдөө chill уур амьсгал бүрдүүлэх хэдий ч, зарим хэсгүүддээ электро хэмнэлээр сэтгэл сэргээж, машин дотроо хөнгөн бүжгийн хөдөлгөөн хийх хүсэл төрүүлэх болно. Ингээд Бюро 24/7-гийн энэхүү плейлист танд таалагдана байх гэж найдаж байна!

Сэтгэгдэл бичих

цааш үзэх