Хайх

Дэвид Боуи үргэлж бидэнтэй цуг

Дэвид Боуи үргэлж бидэнтэй цуг

Дэвид Боуигийн гэгээн дурсгалд

Text: Б.Амина


Зураг:

Боуи үеийн үед уран бүтээлээрээ өөрийгөө өөрчилж, хүрээлэн буй ертөнцөө бага ч болов гэгээлэг болгодог байсан. Харамсалтай нь тэрээр 18 сар хорт хавдартай тэмцсэний эцэст нэгдүгээр сарын 10-нд 69 насандаа өөд боллоо. Түүний бидэнд үлдээсэн хамгийн сайхан зүйлсийг эргэн дурсъя

Дэвид Боуи хөгжимчин, загварын билгэдэл байгаад тогтохгүй мөн хөгжмийн урлаг дахь үзэл санааг олонд таниулдаг том үлгэр дуурайлал байсан билээ. Боуи анхны цомог болох David Bowie (1967), хоёр дах Space Oddity (1969) болон The Man Who Sold The World (1970) цомгуудаараа авьяаслаг уран бүтээлчдийн шинэ эринийг эхлүүлсэн юм. Тэрээр өөрийн ид гялалзаж явсан цаг үедээ глэм-рок, нийгмийн цөөнхийн эрх чөлөө болон феминизм зэргийн талаарх ойлголтыг нийгэмд эерэгээр дэлгэрэхэд хувь нэмрээ оруулсан. Магадгүй тэр аль ч цаг үед зөвхөн өөрийнхөөрөө байгаагүй байж болох юм. 1980-аад онд тэрээр 1970-аад онд байснаасаа илүү тодоор өөрийгөө илэрхийлж, мөн Berlin Trilogy цомогт хамтран ажилласан Брайан Ино, уран бүтээлч Нил Рожерс болон Queen зэрэг олон уран бүтээлчидтэй цуг ажиллан цаг үеэ даган хувирч өөрчлөгдөж байлаа.

Дэвид Боуи өөрийн сүүлийн цомгоо хэдхэн хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 8-нд 69 насны төрсөн өдрөөрөө гаргасан билээ. Боуи өөрийн амьдралын 50 жилийн турш хөгжмөө туурвиж, эрч хүчтэй байдлаараа бидний ертөнцөд хүчтэй нөлөөлсөн уран бүтээлч юм. "Би өөрийгөө маш аз жаргалтай хүн гэж боддог. Бусад олон хүмүүсээс ялгаатай нь би өөрт оноогдсон зүйлээ бүрэн дүүрэн ашиглаж чадсан" гэж тэр ярьдаг байлаа.

цааш үзэх