Хайх

Дэвид Боуи цуврал кинонд зориулан дуу бичжээ

Дэвид Боуи цуврал кинонд зориулан дуу бичжээ

22 жилийн дараа

Text: Б.Амина


Зураг:

Дэвид Боуи The Last Panthers нэртэй телевизийн цувралд зориулан дуу зохион гаргажээ. Боуийн өмнөх цувралд зориулан хийсэн ажлаас хойш 20 гаруй жил өнгөрчээ

Дэвид Боуигийн дуу одоогоор нэргүй байгаа ч найруулагч Йохан Ренкийн The Last Panthers цувралд зориулсан гэдэг нь тодорхой болсон юм. Sky болон Canal+ суваг нарын хамтын бүтээл нь зургаан ангиас бүрдэх бөгөөд Британид энэ жил Sky Atlantic сувгаар гаргах аж. The Pink Panther кинонд гардаг үнэт эдлэл хулгайлдаг олон улсын дээрмийн бүлэглэлийн тухай түүх цувралын гол үйл явдал болно. Цувралын явцад дээрэмчдийг барих гэж хэд хэдэн удаа оролдох боловч тийм ч амар зүйл биш байх болно.

Дэвид Боуи хамгийн сүүлд 1993 онд The Buddha of Suburbia цувралд зориулан дуу зохиожээ. Харин 1982 онд Бертольд Брехтийн Baal жүжгийн радио хувилбарт зориулсан дуунуудтай мини цомог гаргаж байсан юм. Мөн тэрээр уг жүжигт дүр бүтээж байлаа.

 

цааш үзэх