Хайх

Дэвид Боуигийн уран бүтээлд зориулан хийсэн шинэ клип гарчээ

I Can't Give Everything Away

Text: Б.Амина


Зураг:

Домогт уран бүтээлч Дэвид Боуи таалал төгсөөд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч түүний уран бүтээл бидний дунд үүрд мөнх үлджээ

Дэвид Боуигийн хамгийн сүүлийн ★(Blackstar) цомогт орсон I Can't Give Everything Away дууны клип гарлаа. Энэхүү хар цагаан клипийг Дэвид Боуигийн Heathen (202) цомгоос эхлүүлээд Blackstar цомгийн хавтсыг бүтээхэд хамтран ажилласан уран бүтээлч Жонатан Барнбрук хийжээ.

Барнбрук видеоныхоо талаар "Энэ бол энгийн, жижиг видео юм. Би бүх зүйл нь эерэг сэтгэгдэл төрүүлээсэй гэж хүссэн. Хар цагаанаар эхлэж сүүлийн бадаг дээр тод өнгөтэй болж буй энэ видеог би Дэвидийн тэмдэглэлт баяр гэж харж байгаа. Мэдээж хэрэг бид бүгд Дэвидийг явсанд гашуудаж байгаа. Гэвч хүмүүс өнгөрснөөсөө сайхан зүйлсийг эерэг хандлагаар авч, бодит байдалтай эвлэрэхдээ ашиглаж болдог" гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

 

цааш үзэх