Хайх

Долоо хоногийн цомог: Дэвид Боуи — Blackstar

Долоо хоногийн цомог: Дэвид Боуи — Blackstar

Text: Б.Амина


Зураг:

Боуи олон тизер, трейлер гаргасны эцэст өөрийн төрсөн өдрөөрөө студийн 26 дах шинэ цомгоо танилцууллаа

Дэвид Боуи хөгжмийн салбарт олон арван жилийн турш уран бүтээлээ туурвиж, шинэ цомгоо гаргахаа зогсоогоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг билээ. 1970-аад оны хамгийн гарамгай хөгжимчин түүний уран бүтээл Америк, Их Британи болон Европын хэд хэдэн чартуудад тэргүүлдэг байсны зэрэгцээ түүний кино биднийг гайхшруулсан. Reality (2003) цомгоос арван жилийн дараа гарсан Next Day (2013) цомог мөн Дэвид Боуигийн төрсөн өдрөөр нээлтээ хийсэн билээ. Түүний тухай илүү хүчтэй мэдрэе гэвэл Тильда Суинтоны тоглосон The Stars (Are Out Tonight), Гари Олдманы оролцсон The Next Day зэрэг богино хэмжээний кинонуудаас сонгох хэрэгтэй.

Харин одоо бидний өмнө түүний долоон дуу болон арваннэгдүгээр сард гаргасан "The Last Panthers" цувралын дууны видеоноос бүрдсэн Blackstar цомог дэлгэгдлээ. Энэхүү цомогт багтсан Sue (In a Season of Crime) болон Tis a Pity She Was a Whore дуунууд нь аль эрт гарсан ч шинэхэн цомогт зориулан дахин бичүүлсэн байна. Шинэ цомгийн өмнөх цомгуудаас ялгарах гол зүйлс нь илүү цохилтот, олон өнгө аястай мөн фри-жаззтай ойртсон болжээ. Blackstar цомгийн бичлэгт Донни МакКаслин, Бен Мондер, Жейсон Линднер зэрэг жазз хөгжимчид оролцсон байна. Боуи пост рок, фри жазз стилийн хөгжим бүтээдэг бөгөөд түүний клипнээс шашны уур амьсгал мэдрэгддэг юм.

цааш үзэх