Хайх

Gorillaz хамтлаг өнөөдөр цоо шинэ дуу танилцуулна

Gorillaz хамтлаг өнөөдөр цоо шинэ дуу танилцуулна

BBC Radio 1 дээр

Text: Buro.Mongolia


Gorillaz хамтлаг энэ 2017 оны эхний хагаст багтааж цоо шинэ цомог гаргана гэсэн хүлээлт фэнүүдийнх нь дунд үүсээд байгаа билээ. Тэд өнгөрсөн нэгдүгээр сард "Hallelujah Money" гэх дуу гаргасан нь шинэ цомог удахгүй гарна гэдгийн нэг том баталгаа болсон юм. Тэгвэл Gorillaz  хамтлагийнхан гуравдугаар сарын 23-нд Лондонгийн цагаар 19:30-д BBC Radio 1 дээр цоо шинэ дуугаа цацахаар болсон гэдгийг тус хамтлагийн гишүүн Дэймон Албарн мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцөд Gorillaz хамтлагийн шинэ цомог 26 дуутай байна гэх таамаг тархсан. Gorillaz хамтлаг энэхүү шинэ цомгоо 2017 оны зургаадугаар сарын 10-нд болох өөрсдийн нэрэмжит Demon Dayz фестивалийн үеэр тоглох өндөр магадлалтай байгаа. 

цааш үзэх