Хайх

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн “The Beatles” хамтлагийн дуу цацагдана

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн “The Beatles” хамтлагийн дуу цацагдана

Text: Buro.Mongolia


“The Beatles” хамтлагийн хамгийн сүүлийн дуу гэгддэг “Now and Then” бүтээлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар сонсогчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Энэхүү дууг 1970-аад оны сүүлээр хамтлагийн гишүүн Жон Леннон зохиосон ч харамсалтай нь тэрээр 1980 онд бусдын гарт амиа алдсан юм. Үүнээс 14 жилийн дараа түүний эхнэр Йоко Оно “Полд зориулав” гэж бичсэн дууны хуурцгийг Пол Маккартнид өгсөн ба үүнд “Free As a Bird”, “Real Love” зэрэг дуунуудын анхны хувилбар багтсан байв.

Хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн “The Beatles” хамтлагийн дуу цацагдана (фото 1)

Харин өнгөрсөн оны сүүлээр хамтлагийн гишүүд болон “The Beatles: Get Back” баримтат киноны найруулагч Питер Жексон нар хиймэл оюун ухаан ашиглан Жон Ленноны хоолойг хуучны уран бүтээлүүдээс нь салгаж авах замаар дууг бүтээж дуусгажээ. Пол Маккартни энэ тухай “Энэхүү бүтээл дээр Жоны дуу хоолой маш тод сонсогдсон. Бид 2023 онд хүртэл хамтдаа дуу хөгжим дээрээ ажиллаж, хүмүүст уран бүтээлээ хүргэх гэж байгаа гэж бодохоор үнэхээр их сэтгэл хөдөлж байна” хэмээжээ.

Арваннэгдүгээр сарын 1-нд “Now and Then” дууг бүтээж буй үйл явцыг харуулах 13 минутын богино хэмжээний кино цацагдах ба маргааш нь дуу албан ёсоор сонсогчдын хүртээл болох юм. Мөн тэд "Red and Blue" цомгийнхоо шинэчилсэн хувилбарыг арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гаргах аж. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх