Хайх

Лана Дель Рей шинэ дуу гаргалаа

Лана Дель Рей шинэ дуу гаргалаа

“Love”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дуучин Лана Дель Рейн зурагтай учир битүүлэг зурагт хуудсууд Лос-Анжелес хотын гудамжинд харагдах болжээ. Зарим хүмүүс түүнийг цоо шинэ цомгоо танилцуулах гэж байна хэмээн таамаглаж байгаа ч дуучин өөрөө ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Тэгэхдээ Лана Дель Рей хэдхэн цагийн өмнө "Love" нэртэй шинэ дуугаа албан ёсоор цацсан байгаа. Rolling Stone сэтгүүлийн мэдээллэснээр "Love" дууны видео клип удахгүй цацагдах бөгөөд найруулагчаар нь Ричард Ли ажиллана гэжээ.

Лана Дель Рей шинэ дуу гаргалаа (фото 1)

Харин түүний шинэ клип гарахаас өмнө Лана Дель Рейн стилийн зөөлөн хэмнэлтэй, романтик уур амьсгалтай "Love" дууг хүлээн авч сонсоцгооё.

цааш үзэх