Хайх

Хэний ч сонсож байгаагүй Лана Дель Рейн дуу секстингийн тухай юу өгүүлэхийг сонсоцгооё

“BBM Baby”

Text: Buro.Mongolia


Зураг:

Лана Дель Рейн олонд танилцуулаагүй дуу дахиад л цахим сүлжээнд "хулгай"-гаар тархаад авлаа. Тэр өөрийн уран бүтээлийн аюулгүй байдлын талаар ямар нэг арга хэмжээ авах цаг нь болсон бололтой. Эсвэл түүнд ингэж дуугаа алдах нь таалагдаад байгаа юм болов уу?

Ямар ч байсан дөнгөж цахим сүлжээнд тархаад байгаа "BBM Baby" гэх дуу Лана Дель Рэйн бусад уран бүтээлээс эрс ялгарч байна. Түүний уянгалаг зөөлөн хоолой 1980-аад оны хэмнэлтэй хосолж өөрчлөгджээ. Лана энэхүү "BBM Baby" синглийг Penguin Prison-той хамтарч 2011 оны үед буюу "Born to Die" цомгийг гарахаас өмнө бичүүлсэн байж.

Дууны нэр болох "BBM" гэдэг нь BlackBerry Messenger гэсэн утгатай үг бөгөөд дуунд найз залуу руугаа (магадгүй) зурвас илгээж байгаа тухай өгүүлдэг. Тус синглд "I be BBMing you, telling you / All the things I'm gonna do to you / When you get home baby" гэсэн өдөөн хатгасан үгнүүд сонсогдлоо.

цааш үзэх