Хайх

Леди Гага Тони Беннеттэй хамтран жазз цомог гаргана

Леди Гага Тони Беннеттэй хамтран жазз цомог гаргана

Дубль хоёр

Text: Б.Амина


Зураг:

Жилийн өмнө Леди Гага, Тони Беннетт нар өөрсдийн Cheek to Cheek жазз цомгоороо хөгжмийн ертөнцөд гайхшрал авчирсан. Харин одоо тэд үргэлжлүүлэн шинэ цомог гаргахаар ажиллаж байна

"Мангасуудын хатан хаан" хочит Лэди Гага, рок-н-ролл эриний өмнөх шүтээн Тони Беннетт нарын хамтарсан эхний дуунууд олон хит жагсаалтыг тэргүүлсэн билээ. Харин жилийн дараа тэд дахин дуэт бүтээл хийхээр шийдэн, шинэ цомгоо удахгүй гаргахаа мэдэгдлээ. Энэ удаагийн цомогт 1930-аад оны мюзиклээр алдартай, "хөнгөн урсгалын" хөгжмийн зохиолч, мастер Коул Портерын уран бүтээл багтах гэнэ.

цааш үзэх