Хайх

Олимпийн сүлд дуу: Кэти Перри "Rise" клипний трейлерийг танилцууллаа

Удаан хүлээлгэсний эцэст

Text: Buro.Mongolia


Зураг:

Рио-де-Жанейро хотод Олимпийн наадам эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ

Олимпийн наадам Рио-де-Жанейро хотод наймдугаар сарын таванд эхэлнэ. Наадмын зохион байгуулагчид сүүлийн мөчид бэлтгэл ажлаа дуусч, Бразил улсад дэлхийн өнцөг бүрээс тамирчид, сэтгүүлчид болон хөгжөөн дэмжигчид цугларч байна. Олимпийн наадмын нээлтийн ёслолыг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө дуучин Кэти Перри "Rise" нэртэй дууныхаа трейлерийг танилцууллаа. Түүний энэхүү дуу нь 2016 оны Олимпийн наадмын сүлд дуу болох юм. Сонирхуулахад видео клипийг Пол Гор найруулжээ. Уг трейлерээс бид уулан дээгүүр алхаж байгаа болон уснаас гарч ирж байгаа Кэти Перриг харах боломжтой.

"Одоо бидний амьдарч байгаа ертөнцөд нэгдэл өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэрэгтэй байгаа. Манай улсад ч тэр, өөр оронд ч бид хамтдаа айдсыг даван туулж чадна гэдэгт би итгэдэг. Тиймээс Олимпийн тамирчид бол хамгийн сайн үлгэр жишээ юм. Тэд зоригтойгоор Риод очиж бид бүгдэд нэгдмэл байх хэр чухал вэ гэдгийг дахин сануулж байна" гэж Кэти Перри хэлжээ.

цааш үзэх