Хайх

Шинэ клип: Рианнагийн Дрейктэй хамтарсан Work дууны клип гарлаа

Work, work, work

Text: Б.Амина


Зураг:

Удаан хүлээлгэсний эцэст Рианна болон Дрейк нарын хамтарсан Work дууны клип гарлаа

Work дууны шинэхэн клип хоёр хэсгээс бүрджээ. Эхний хэсэгт Рианна богино үстэй, бие нь гэрэлтсэн торон даашинзтай байх бөгөөд нэгэн ресторанд Дрейкийн хамт олны дунд бүжиглэж буйгаар гарна. Нийт долоон минут гаруй үргэлжлэх бөгөөд хоёрдугаар хэсэгт Рианна мөн л цээж нь гэрэлтэх топ, богино юбка өмссөн байх ба Дрейкийн өмнө дуулж буйгаар гарах аж.

Рианна, Дрейк нар өмнө нь Take Care, What's My Name зэрэг дуунууд дээр хамтран ажиллаж байсан билээ. Work дуу гарсан даруйдаа шуугиан тарьж, хөгжмийн жагсаалтуудын дээгүүрт бичигдээд байгаа. Саяхан клипний хэсгээс 30 секундыг харуулсан тизер гараад байсан бол одоо клип бүтнээрээ гарлаа. Хамтдаа үзэцгээе.

 

цааш үзэх