Хайх

The Weeknd-ийн “Blinding Lights” дуу бүх цаг үеийн шилдэг дуугаар шалгарлаа

The Weeknd-ийн “Blinding Lights” дуу бүх цаг үеийн шилдэг дуугаар шалгарлаа

Billboard-ийн жагсаалтын дагуу

Text: Buro.Mongolia


Канадын алдарт уран бүтээлч Абель Тесфайе буюу The Weeknd-ийн “Blinding Lights” дуу Billboard Greatest Songs of All Time Hot 100 Chart (бүх цаг үеийн шилдэг дуунууд) жагсаалтын нэгдүгээр байранд бичигдсэн байна. “Blinding Lights” дуу Billboard-ийн хит 100 дууны жагсаалтад нийт 90 долоо хоногийн турш жагссанаар дээд рекордыг эвдэж чаджээ. Дуучин тус бүтээлээ анх 2019 оны арваннэгдүгээр сард толилуулж байсан бөгөөд өнгөрөгч оны нэгдүгээр сард видео клипийг нь гаргасан билээ.

Жагсаалтыг өмнө нь АНУ-ын домогт рок хөгжимчин Чабби Чекерийн "The Twist" дуу тэргүүлж байсан бол тус бүтээл нь одоогоор хоёрдугаар байранд бичигджээ. Бүх цаг үеийн шилдэг дууны жагсаалтын эхний 10 байранд мөн Santana рок хамтлаг болон Роб Томасын “Smooth”, Бобби Дарины “Mack the Knife”, Бруно Марс болон Марк Ронсоны “Uptown Funk”, Лиэнн Раймсын “How Do I Live”, LMFAO, Лорен Беннет нарын “Party Rock Anthem”, The Black Eyed Peas хамтлагийн “I Gotta Feeling”, Los Del Rio дуо хамтлагийн “Macarena (Bayside Boys Mix)”, Эд Шираны “Shape of You” зэрэг алдарт бүтээлүүд багтсан байна.

Эргэн сануулахад, энэ оны тавдугаар сард The Weeknd “Billboard Music Awards” ёслолын хамгийн хүндэт шагнал буюу “Оны шилдэг уран бүтээлч” шагналыг хүртсэн билээ. Үүнээс гадна тэрээр оны шилдэг дуучин, шилдэг R’n’B цомог, шилдэг R’n’B дуу (“Blinding Lights”), хамгийн их борлуулалттай дуу, радио нэвтрүүлгийн шилдэг дуучин, шилдэг R’n’B уран бүтээлч, шилдэг R’n’B дуучин гээд нийт есөн төрөлд ялалт байгуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх