Хайх

2020 оны Каннын кино наадам аравдугаар сард тусгай форматаар зохион байгуулагдана

Богиносгосон хөтөлбөртэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн хавар COVID-19 цар тахлын улмаас цуцлагдаад байсан 2020 оны Каннын кино наадам аравдугаар сарын 27-29 хооронд тусгай форматаар зохион байгуулагдахаар болсон байна. Нийт гурван хоногийн турш үргэлжлэх энэхүү кино наадмын үндсэн хөтөлбөрт ердөө дөрвөн бүтээл танилцуулагдах бөгөөд үүнээс гадна богино хэмжээний болон оюутнуудын бүтээсэн кинонуудыг үзүүлэх болно.

"Өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмыг алгасах болсондоо бид үнэхээр гунигтай байсан. Харин одоо Канн хотын захиргаа арга хэмжээг аравдугаар сард зохион байгуулж өгч байгаад маш их баярлаж байна. Бид хамтран ажиллаж чадсаны ачаар үндсэн хөтөлбөрт орсон дөрвөн киног Круазетт эрэг дээр танилцуулах боломжтой боллоо. Ингэснээр одоо хотын иргэд болон жил бүр гар нийлэн хамтран ажилладаг мэргэжилтнүүдтэйгээ бид Каннын кино наадам дээр хамтдаа байх боломж бүрдэж байна" гэж Каннын кино наадмын ерөнхийлөгч Пьер Лескюр хэлсэн юм.

Эргэн сануулахад дараагийн Каннын кино наадам 2021 оны тавдугаар сарын 11-22 хооронд зохиогдохоор товлогдсон байгаа. Тухайн үед шүүгчдийн бүрэлдэхүүнийг кино найруулагч Спайк Ли ахлахаар төлөвлөгджээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх