Хайх

2020 оны Каннын кино наадам цуцлагдлаа

2020 оны Каннын кино наадам цуцлагдлаа

Онлайн форматаар ч дамжуулахгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Коронавирусын цар тахлын улмаас 2020 оны Каннын кино наадмыг бүр мөсөн цуцлах болсныг наадмын зохион байгуулагчид мэдэгдлээ.

Гэхдээ тэд зургаадугаар сарын эхээр кино наадмын албан ёсны хөтөлбөрт шүүгчдийн сонгосон бүтээлүүдийг зарлах болно. Тэдгээр кинонуудыг Торонто, Довиль, Ангулем, Сан-Себастьян, Нью-Йорк, Бусан ба Лионы кино наадмуудад танилцуулахаар болжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр хэрэв хөл хорио сунгагдахаар болбол наадмыг онлайн форматаар зохион байгуулах боломжгүй гэж Каннын кино наадмын захирал Тьерри Фремо мэдэгдэж байсан юм. Тэрээр тус арга хэмжээ заавал уламжлалт хэлбэрээр зохиогдох ёстой гэж үзжээ.

Эргэн сануулахад өмнө нь Каннын кино наадмаас гадна Венец, Берлин, Сандэнс зэрэг бусад томоохон кино фестивалиуд "We Are One: A Global Film Festival" нэртэй онлайн төсөлд нэгдсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7 хүртэл дээрх кино наадмуудын хөтөлбөрт орсон бүтээлүүдийг Youtube сувгаар үзүүлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх