Хайх

Anderson .Paak кино найруулгын дебютээ хийхээр боллоо

Anderson .Paak кино найруулгын дебютээ хийхээр боллоо

Түүний өөрийн амьдралтай нь нарийн холбоо бүхий кино аж

Text: Buro.Mongolia


Дуучин Бруно Марстай хамтарсан Silk Sonic хамтлагаараа бүтээсэн анхны “Leave the Door Open” синглээрээ оны шилдэг дуугаар Грэммийн шагнал хүртсэн рэппер, хөгжимчин Anderson .Paak кино урлагийн салбарт хөл тавих болжээ. Stampede Ventures медиа компанийн удахгүй гарах “K-POPS!” нэртэй инээдмийн драма киног тэрээр найруулж, мөн гол дүрийг бүтээх болсон байна.

Үйл явдлын хувьд, Өмнөд Солонгос руу к-поп уран бүтээлчдэд дуу зохиож өгөхөөр явахдаа олон жил уулзаагүй хүүтэйгээ тааралдах бүтэлгүй хөгжимчний дүрийг Anderson .Paak өөрөө бүтээх гэнэ. Кинонд гарах олон жил уулзаагүй хүүгийн дүрд дуучны жинхэнэ амьдрал дээрх төрсөн хүү нь тоглох юм.

Тэрээр “Миний ээж угтаа бол солонгос хүн, гэхдээ тэр өргөмөл учраас би эхнэртэйгээ учрах хүртлээ нагац талын удам судраа судлах боломжгүй байсан бөгөөд энэ киног найруулж байгаа минь миний бага насны тусгал байх болов уу. Надад итгэж, боломж олгож байгаа Stampede Ventures-д талархаж байна” хэмээн мэдэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх